3

1.1K 107 4
                                    

Заасан өрөөнд нь орж ирэхэд тохижилт нь сайхан санагдана. Ядраад шууд унтах гэж байтал утас дуугарлаа. Хэн бэ гээд хартал ээж залгаж байх нь тэр.

Би:Өдөржингөө завгүй байгаад ярьж чадсангүй ээ ээж.

Ээж:Санаа зовж байлаа.

Би:Би энд байрлаж ажиллахаар болсон. Маргааш очиж хувцаснуудаа авна. Та битгий санаа зовоорой.

Ээж:Миний охин ажлаа сайн хийгээрэй. Сайхан амраарай.

Би:Та ч бас сайхан амраарай. Маргааш уулзъя.

Ээжтэй ярьж дуусчихаад шууд унтлаа.
Сэрүүлгэний дуунаар бус илчээ цацруулах нарны гэрэлд сэрлээ. Цаг  хартал 08:00. Жимин одоо ажилдаа явчихсан байгаа байх гэж бодон угаалгын өрөө рүү хөлөө чирэн алхана. Хаалга нээн ортол Жимин хагас нүцгэн байдалтай зогсож байлаа.

Гэхдээ...

Тэр үнэхээр сайхан биетэй юм. Түүний булчингууд, түвийж гарж ирэх судаснууд нүд хужирлам. Бурхан түүнийг үнэхээр хичээж бүтээсэн бололтой.

Жимин:ГАРААЧ!!!

Би цочин:

-Н.намайг уучлаарай. Таныг байгаа гэж мэдсэнгүй.

Жимин:Яг одоо хурдан гар!

Шуудхан угаалгын өрөөнөөс гаран хаалгыг нь даран зогслоо. Зүрх минь урьд өмнө байгаагүйгээрээ хурдан хурдан цохилно. Зүрхээ даран өөртөө "Дурлаж болохгүй шүү Ким Хаён!Эхнэр хүүхэдтэй хүнд яасан ч болохгүй!!!" гэж хэлэн хаалганы урдаас холдох гэж байтал хаалга онгойгдоход түлхэгдээд шагайгаараа эвгүй уначихлаа.

Жимин:Зүгээр үү?

Би:Шагай эвгүй болчихлоо.

Жимин:Юу хийж энд зогсож байсан юм бэ? Алив босож чадах нь уу?

Би:Чадахгүй нь ээ.

Жимин гэнэт намайг гар дээрээ өргөн өрөөнд минь оруулж өглөө.

Жимин:Би мөс аваад ирье.

Нүүр минь улайн зүрхний цохилт түргэсэнэ. Түүнийг ийм үйлдэл хийнэ гэж бодоогүй бүр төсөөлсөнгүй.

"Дурлаж болохгүй яагаад ч дурлаж болохгүй шүү! Магадгүй дараа нь хүнд шарх авах байх."

Жимин инээмслэглэсээр гартаа барьсан мөсөө шагайн дээр минь тавьж өглөө.

Би:Үнэхээр их баярлалаа.

Жимин:Найз залуу байгаа юу?

Хүүхэд Асрагч|PJM|✔️Where stories live. Discover now