1

78 8 0
                                    

"Хааны засаглал эргэн ирнэ" гэх мэдээ гарсанаас хойш бүгд энэ мэдээгээр давалгайлан сэтгүүлчид болон мэдээ бэлтгэсэн хүмүүсийг дооглож бас зарим нь хатуухан үгс шидэлж байлаа. Ер нь хэн л гэнэтхэн Хаантай болно гэж төсөөлөхөвдээ. Нийгэмээрээ үүгээр доог тохуу хийж байх үед ерөнхийлөгч blue house-д ажилаа хүлээлгэн өгч байв.

Ерөнхийлөгч: Эзэн Хаантаан одоо таны цаг ирлээ энэ өдөрийг хүлээж бид их олон зуун жил тэвчлээ

Юнги: Дуугаа аядалдаа чихэнд чийртэй гэдэг нь хэмээн хөгшин эрийг хатуухан зэмлээд түрүүхэн авчируулсан хоолоо голон түүнлүү сарвайв. Хөгшин эр юу гэсэнийг ойлгосон бололтой сандаран тавагтай хоолыг аваад халбага ч авалгүй гараараа идэж эхэллээ.

Юнги: Новшын Мин овогтон болж төрдөггүй байж л дээ ер нь хэн намайг Хаан болохыг хүснэ гэж бодоов

Туслах Хан: Жусоны агуу зөнчийн зөгнөлийг дагах ёстой тэгж байж л Солонгос аюулгүй байна тэр хэлэхдээ 42 дугаар үеийн Мин залуу ноёнтон Солонгосыг аврана гэсэн байдаг хэмээхтэй зэрэгцэн Хаанаар өргөмжлөгдсөн залуу хажуухандаа байх ваараа түүнлүү аваад шидчихэв. Мэдээж Хан туслах гэмтсэн толгойноос нь цус урсаж нүүрэнд нь жижиг ваарны хэлтэрхий зоогдсон харагдах авч тэр юу ч болоогүй аятай зогссоор байлаа. Харин энэ бол Юнгигын хүлээсэн хариу үйлдэл биш болохоор их л дургүйцэн хуралдааныг орхин өөрийн өрөөлүүгээ явах бол дагуулууд нь алхам ч алдалгүй даган гарцгаалаа.

Туслах Хан: Ерөнхийлөгчөө цаг зав гарган энд ирсэнд баярлалаа таныг би өөрийн биеээр гаргаж өгч чадахгүйн үүдэн дээр тусгай жолооч хүлээж байгаа та ингээд буцдаа

Ерөнхийлөгч: Мэдлээ, гэхдээ тэр яг Хаан болж чадах уу?

Туслах Хан: Амаа мэдэж ярихгүй бол толгойгүй болно шүү! хэмээхэд хөгшин эр сандаран гуталаа ч углалгүй тэндээс гарав.
Одоогийн Солонгос улсад Хааны удамын хүн гэж хэлж болохуйц хүмүүс бол Ёохен Мин овогтнууд юм. Эртнээс нь энэ овогын бүсгүйчүүд их татвар болон Хатадаар сонгогдож тэдний хөвгүүд ч Хаан ширээг удирдаж байсан удаатай. Гэхдээ энэ нь тэднийг Хаан болох чадалтай хүн гэдэгийг батлахгүй. Хаант засаглалын сүүлийн жилд агуу зөнч Солонгост нүүрлэх томоохон аюулыг олж харсан бөгөөд түүнийг зайлуулахаар Мин овогт хүүг золиослохоор болсон билээ. Тиймээс энэ залуу төрсөн цагаасаа Цэнхэр ордонд Хаан гэсэн нэрэн дор хоригдож амьдарсан.

Туслах Хан: Бүх арын ажил бэлэн болсон гэж найдаж байна маргааш Хаан өөрийн ордондоо заларч бүх зүйл эхлэх болно мэдэж байгаа биздээ

Хадагтай Сун: Мэдээж, чи ингэж сүржигнэхээ больх хэрэгтэй бас наад цусаа арч чиний татуулсан цусан зам бараг цэцэг тарих нь гэхэд Хан туслах халаасны алчуураараа цусаа дараад Юнгигын өрөөг зорилоо.

Юнги: Тэр өвгөн явчихсан уу?

Туслах Хан: Тиймээ дахиж нүдэнд үзэгдэхгүй болохоор санаа зоволтгүй

Юнги: Би нэг зүйл асуух гэж их удаан хүлээлээ

Туслах Хан: Олон эхнэр авахгүй татварууд гэсэн ойлголт ч байхгүй энэ бол эмэгтэй хүний үнэ цэнийг алдагдуулсан хэрэг болно цаг үетэйгээ зохицох хэрэгтэй гэхэд Юнги хөмсөг зангидан жаахан хүүхэд шиг урвагнаж эхэлэв. Түүний хувьд Хаан болох Солонгосыг аврах чухал биш зөвхөн хүссэнээрээ хууль дүрэм гаргаж сайхан хүүхнүүдээр өөрийгөө хүрээлүүлэхийг л хүсэж байсан нь мэдээж. Гэхдээ энэ шууд л бүтчихээр асуудал биш.

Туслах Хан: Ордон баригдаж дууссан маргааш нар мандахаас өмнө ордондоо заларч бас ард түмэндээ мэдэгдэл хийх хэрэгтэй

Юнги: Бүх хүн намайг харахнээ, тэгвэл Хусог ч бас харж магадгүй тэр намайг хайж байгаа шүү дээ

Туслах Хан: Хэн ч таныг хайгаагүй бас бид тэр Жун Хусог гэгчийг 20 жил хайж байна одоо хүртэл тийм нэртэй нохой ч олоогүй тиймээс худал зүйлс ургуулан бодохоо болиод эртхэн амар гуйя хэмээн залхсан янзтай хэлхэд Юнгигын тэсвэр алдарсан бололтой буйдангаасаа өндийн түүний өмнө тулан зогслоо. Туслах нь түүнээс бараг 15 см өндөр ажээ. Тулж зогсоон болохоор толгойгоо өргөхгүй бол нүдлүү нь эгцлэн харж чадахааргүй байв.

Юнги: Дахиад наад амаарай миний найзын нэрийг хэлвэл чи зүгээр өнгөрөхгүй шүү бас юу гэнээ ургуулан бодохоо Хаан миний найзыг чи зүгээр л нэг төсөөлөн бий болгосон хүн гэж бодоо юу?
Түүний уур хилээ өрөөг бүрхэн саяхан л халуун дулаан байсан газар хүйт дааж эхэллээ. Туслах ч түүнийг хяналтаа алдаасай гэж хүсэхгүй байгаа учираас өвдөглөн хэдэнтээ өршөөл ирээд өрөөг нь орхив.
Хан туслах Цэнхэр ордоноос гарсан дариудаа зангиагаа суллан новшын амьдарлаа хараасаар явлаа. Одоо тэр 34-тэй дундаж эргэм насны залуу бас Хаан гэгчээс зургаан насаар ах. Өөрийн овогын үнэнч байдалаас болж тэр багаасаа хэнийг нь ч мэдэхгүй хүүхэдийн асрагч болсон түүнд зодуулж, хараалгуулж заримдаа гэр бүлээрээ тоглуулж энэ олон жилийг үдсэн. Гэхдээ түүнд үүнээс хүртсэн зүйл байхгүй. Цэнхэр ордоноос өгдөг хэдхэн вон л түүнийг өдий хүртэл амьдруулж иржээ.

Туслах Хан: Чи Мин овогтон болсондоо харамсаж байхад би Мин овогын нохой болоод ч хамаагүй төрөхийг хүсэж байдаг таар ч даа

***: Нөгөө мангас яаж байна? Солонгосыг сүйрүүлэх гээд байж ядаж байна уу?

QueenWhere stories live. Discover now