6

23 4 0
                                    

Хан ахлахыг шоолон инээлдэх дуу нөгөө өргөөнд ч сонсогдохоор байх бөгөөд гадаах хамгаалагчид дотор юу болж өнгөрч байгааг үл ойлгож байлаа.

Хан: Би тийм инээдтэй байгаа хэрэг үү? Хусог аа чи бид хоёр бараг цусан холбоотой гэхэд хилсдэхгүй хүмүүс гэтэл чи түүний талд орж байгаа юм уу?

Юнги: Бараг л цусан холбоо гэнэ шүү! Та хоёр ижил тосгон нэг өдөр төрсөнөөс өөр холбоо хамааралгүй хүмүүс, чи түүнд их төвөг удсан харагдаж байна тиймээс өнөөдөр чи энэ ажлаас чөлөөлөгдөж байна чамайг Хусог хангалттай орлож чадна хэмээн чангахан дуугарахад түүнийг гаданы хүн болсныг мэдсэн хамгаалагчид цаг алдалгүй хөх ордноос түүнийг гаргав. Хоёр бор чимдана бас хуучны ганц машин нь л түүнд үлдлээ.
Ингээд түүний хүсэл биелж байна. Хаан гэж нэрлэсэн нэгний дор толгой бөхийх шаардлагагүй болж дахин ордноор эргэлдэж түүний асуудалд оролцох ямар ч хэрэггүй боллоо. Гэхдээ тэнд, хөх ордонд Жун Хусог үлдсэн амьдралынх нь мөч болгонд хамт байна гэж бодсон тэр найз нь ордонд хамгийн ихээр үзэн яддаг хүнтэй нь үлдчихсэн. Магадгүй энэ ч бас тэр бурхны зурсан зураг нь байх.
                      
                          Pov: Юнги
Юнги: Хөөх чи огт өөрчлөгдөөгүй байна шүү яг л нөгөө зурам шиг хөдөлгөөнтэй жаал хэвээрээ байна гэхэд тэр хэзээ ч тийм байгаагүй аятай над руу муухай харчхаад өргөөг минь сонирхон эргэлдэнэ. Ордноос тэгж ичгүүртэйгээр хөөгдсөний дараа өөрт нь юу тохиолдсоныг нэгт нэгэнгүй ярих бөгөөд Хан туслахыг намайг хэр үзэн яддаг байсан тухай ч ярив.

Хусог: Тэр магадгүй Юнги гэдэг нэр аваагүй бол арай өөрөөр хандах байсан биз

Юнги: Түүнийг надтай ижилхэн нэртэй гэдгийг өнөөдөр л мэдлээ магадгүй тэгж их шийтгэж байсны учир нь өөрөөс нь хэдэн насаар дүү жаахан хүү хаан гэж нэрийдээд өөрийнх нь дээр байсан болохоор бас адилхан нэртэй адилхан л Солонгос хүн байж илүү хүндлэл авч байсан нь түүнд хэцүү санагдсан байх.
Ийнхүү өдрийн талыг түүнтэй янз бүрийн зүйлс ярилцан өнгөрөөсөн байх бол нар буух үеэр Хатан өргөөндөө ирэхийг гуйсан захидал хүргүүлсэн байлаа.
Хусог миний үеэл Хатан болохоор ирснийг дуулангуутаа л хэр ухаантайг нь магтаж түүнийг их хайрлах хэрэгтэй хэмээн захив. Гэхдээ яаж үеэлээ хайрлах юм.

-Хатны өргөөнд-
Юнги: Юу болоов?

Суёон: Хаантан та миний өргөөнд анхны шөнөө ч өнгөрөөгөөгүй атлаа нэг эр ирсэн сургаар өргөөнөөсөө ч цухуйлгүй түүнтэй өдрийг өнгөрөөж байна энэ чинь шударга бус хэрэг

Юнги: Тэгвэл маргаашаас өдөр болгон өргөөнд чинь ирж байя

Суёон: Өргөөнд ирэх нь чухал биш бид таны өв залгамжлагчийг бэлдэх ёстой, тодорхой хэлбэл эртхэн хүүхэдтэй болсон нь дээр гэхэд миний тэсгэл алдран жижигхэн хулсан ширээг нүдэж гарлаа. Ер нь энэ хүүхний толгойд юу байдаг болохоороо ийм зүйлсийг үеэлийнхээ нүүр нь дээр хэлж зүрхэлдэг байна. Энэ бүх харилцан яриа гадаа зогсох бүгдэд дуулдах бөгөөд Хусог зөвшөөрөлгүй авалгүй өргөөнд орж ирэв.

Хусог: Хатны амгаланг айлтгий би өнөөдрөөс Хааны туслахаар ажлахаар болсон Жун Хусог байна

Суёон: Тэгээд юу хэлэх гэж өргөөнд минь асуулгүй орж ирээв

Хусог: Хан ахлах халагдсан учраас түүний баримталж байсан бүхнийг үгүй хийнэ жишээ нь нэг Хатны систем, Хаан үеэлтэйгээ үр удамаа өсгөлцөөд явах бодолгүй байгаа бол бид түүнд бага Хатан санал болгоно гэхэд Суёон бушуухан түүний амыг таглах гэсэндээ нүүр нь дундуур нь алгадаад авлаа.
Үнэн хэрэгтээ энэ мухардлаас гарах арга энэнээс өөр байхгүйг мэдэж байсан учир би шууд л түүний саналыг зөвшөөрөхөө илэрхийлэх бол Суёон галзуурчихвуу гэлтэй уурлаж эмэгтэй хүний үнэ цэнийг хэр доогуур үнэлж байгааг тайлбарлаж гарав.

Юнги: Чи сая эмэгтэй хүний үнэ цэнэ гэсэн байхаа, тиймээ чиний зөв эмэгтэй хүн үнэ цэнтэй байх ёстой гэх чи лав тийм биш хэмээгээд өргөөг орхих бол түүний хашхираан өргөөнөөс холдон холдтол дуулдаж байлаа.

Хусог: Би сая туслахуудаас хийх ажлын жагсаалт авсан маргаашаас маш завгүй байх нь саяхан болсон экспортын асуудлаар өөр улсаас сайд ирэх бололтой

Юнги: Мэдэж байгаа намайг зүгээр бүх ажлаа Хан ахлахад даатгачхаад сууж байдаг жаахан хүүхэд гэж бодоо юу? Ямартай ч би өөрийнхөө ажлуудыг өөрөө мэдээд сайн хийх болохоор чи надад нэг зүйл судлаад өгөх хэрэгтэй байна гэхэд тэр сандран бушуухан өргөөлөө ороод хаалга үүдээ хаав. Би түүгээр Хан ахлахын надад тарьдаг байсан тариан судлуулахаар бэлдсэн юм. Олон жилийн турш асуудал гарах болгонд л тэр тариаг надад тарьдаг байсан магадгүй хор уршиг гарч мэднэ. Үгүй юм гэхэд яг юу болохоороо намайг хормын төдийд ухаан алдуулаад яг тооцоолсон цагт нь буцааж сэрээдгийг мэдэх хэрэгтэй.

Хусог: Та өөрийн бие нь дээр ямар нэг нөлөө мэдэрч байсан уу?

Юнги: Мэдээж би тариулсныхаа дараа хэсэгхэн юмаа мартчихдаг бас орой нь дахиад тариулахгүй л бол унтаж чаддаггүй гэхэд тэр бушуухан тэмдэглэж аваад ажилдаа гарлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 03, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

QueenWhere stories live. Discover now