5

22 2 0
                                    

Орондоо ороод нүдээ аньсан дариуд нөгөө л аймшигт өдрүүд тархийг минь бүрхэн авч яаж амьсгалдгаа ч мартаж орхив. Удах тусам амьсгал минь боогдож тэсэхийн аргаггүй болсон тул орноосоо мөлхөх шахуу газарт уналаа. Энэ л уналт нь намайг авардаг байсан. Шөнө болгон айж үхэх гэж байгаа юм шиг хэцүү болох үед томоос том энэ орноос унахаар бүгд зүгээр болчихдог. Дахиад л унтаж чадахааргүй болсон тул хий л өрөөгөөрөө эргэлдэж байгаад өөрийгөө толинд харчхав. Миний өрөөнд ийм том толь байсаныг бараг өнөөдөр л анзаарч байх шиг байна.

Юнги: Бурхан минь би ийм туранхай билүү? хэмээн өөрөөсөө асуух аядаад эргэж тойрон ажиж байгаад шилбээ харлаа. Өчигдөрхөн л шавхуурдуулсан аятай сорвинууд байх бөгөөд харах төдийд тэр үеийн өвдөлт зурсхийж байв.
Тав билүү зургаан настай байхаас эхлээд Хан гэж дуудах ёстой тэр жаал намайг шийтгэж эхэлсэн. Байнга урт шилбүүр атгачихсан энэ тэрүүгээр эргэлдээд миний алхам болгонд шийтгэл оногдуулдаг байлаа. Зөв алхсангүй, цэх суусангүй, харц доошиллоо гээд л хэн ч анзаарахгүй зүйлсийг ч үл орхигдуулан намайг шийтгэж ирсэн.

Шивэгчин: Хаантан та өдий болтол унтаагүй хэрэг үү? Унтаж чадахгүй байвал Хан ахлахын үлдээсэн эмийг уувал яаж байна?

Юнги: Үгүй ээ би удахгүй унтчихна гээд бушуухан ор нь дээрээ гарч суув.

                  -Pov: Хусог-
Үүр хаяарах дөхжээ жижигхэн байшингийн өнцөг буланг харж болохоор болсон тэр үед би гарлаа. Хан Юнги уйлсаар ядарсан бололтой хэдэн цагийн дараа унтчихсан болохоор боломжыг алдалгүй тэр гэрээс холдов. Гэхдээ одоо яаж тэр ордон луу орох вэ? гэдэг л асуудал болоод байна зүгээр нэг хүн ормоор байна гээд орчхож болох газар биш шүү дээ.

Хусог: Хувцас, би хувцсаа солих хэрэгтэй юм байна гээд хэзээ угааснаа үл санах ноосон хослолоо хараад хурдхан шиг дэлгүүр лүү зүглэлээ.
Гарахдаа авсан бүх бэлэн мөнгөөрөө хувцас болон хэрэгтэй гэсэн зүйлсээ аваад ордон руу хөдлөв. Хөх ордны гадаа нь л гэхэд хорь гаруй хамгаалагчид харагдах бөгөөд дотор нь үүнээс ч их гэдгийг би сайн мэднэ. Миний одоо хийж чадах зүйл боломжийг хүлээх л байлаа. Хэрвээ гаднаас олон хүн нэвтрэх бол би яаж ийгээд тэдэнтэй орох хэрэгтэй.

Хусог: Хан ирж байх чинь, надаас түрүүлээд Юнгитэй уулзах хэмээн амандаа бувтнасаар ордны ар хэсэг лүү очиод хамгаалагчид баригдчихав. Гэхдээ энэ бодсон шиг минь муу зүйл биш бололтой хамгаалагчид намайг харсан дариудаа их л баярлан угтаж аваад хаашаа ч юм замчлах бол би Юнгигын царайг хурдхан харах хүсэл л бадарч байлаа. Номын өргөө, зэвсгийн агуулах, цайллагын тавцанг өнгөрөөд гол өргөө болох Мин Юнгигын өргөөнд ирэв.

Юнги: Өглөө ийм эрт яах гээ вэ?

Хамгаалагч: Хаантан Жун Хусогыг олсон энэ хэдхэн үгний дараа өргөөний хаалга эвдэрчих үү гэлтэй нээгдэж нүд нь нулимсаар дүүрсэн тэр өмнө минь гарч ирлээ.
Бид уулзалгүй үнэхээр удсан ч шууд л нэгнийгээ таньж байлаа. Тэр өмнөх шиг ээ л уйланхай хэвээр байх бол би түүн рүү өмнөх шиг ээ хамгийн жаргалтайгаар инээж байв.

Юнги: Хаана байсан юм бэ? Би чамд намайг орхих хэрэггүй гэж сануулсан даа

Хусог: Өргөөнд орцгооё гээд бушуухан дотогш орон хаалга үүдийг нь хаав. Гэхдээ ингэлээ гээд Хан ахлахын чихнээс холдож чадахгүй л байх.

Хусог: Бараг хорин жил үү?

Юнги: Үгүй шүү 15 жил 6 сар, надтай тийм ч их цаг өнгөрүүлээгүй мөртлөө миний бүх зүйл болчихсон байсан чи тэгээд л яваад өгөхөд бараг үхчхээгүй шүү би хэмээгээд дахиад л жаахан хүүхэд шиг уйлаад эхэллээ.
Энэ ордонд анх ирснээс 6 жилийн дараа ирээдүйн Хаан гэж нэрлэсэн нярай хүүхэд ордонд ирсэн. Хан болон бид хоёр тэр хүүхдийг эрүүл саруул өсгөх даалгавартай байсан бөгөөд бусад шивэгчид, туслахуудын чадвараар түүнийг хүмүүжүүлж эхэлсэн. Гэхдээ энэ бүхэн тийм сайхан байгаагүй. Хан хүүхдэд үнэхээр хатуу хандаж байж болох хамгийн муу аргаар шийтгэж байлаа. Бусад хүмүүст мэдэгдэхгүй гэсэндээ далд газарт нь цохиж, шавхуурдаж байсан ч тэр нэг өдөр бүх зүйл ил болсон. Хэрэг буруудаж Хан ахлахыг болон түүний гэр бүлийг үгүй хийж ч болохоор байдалд ирсэн тул тэр өөрийгөө аврахыг илүүд үзэж намайг түлхэж орхисон.

Хусог: Тэр өдөр яг л өчигдөр юм шиг тодхон санагдаж байна

Юнги: Хэн ч чамайг энд байсан гэдэгт итгэдэггүй гээд боддоо Хан ахлахад чамайг хайх ажлыг даалгасан ч тэр байнга л тийм хүн энэ хорвоод байхгүй гэдэг байлаа

Хусог: Би найзыгаа орхиод хаашаа явах билээ дээ гэхтэй зэрэгцэн өргөөний хаалга нээгдэн Хан ахлах болон хамгаалагчид орж ирэв.

Хан: Зөвшөөрөлгүй хүн ордонд нэвтэрсэн байна бушуухан хөө гэх тушаалаар хамгаалагчид над руу дайрах бол Юнги хананд өлгөөтэй сэлмийг Хан ахлахын хоолойд тулгалаа.

Юнги: Хамгаалагчид гарч бай!

Хан: Галзуурчихаа юу? Хаантан та энэ хүнийг ордонд байлгаж болохгүй! Хэрвээ ард түмэн таныг ижил хүйсээ сонирхдог гэдгийг мэдвэл юу болно гэж бодож байна, таны толгойд бодол орж ирэхгүй байгаа бол би хэлээд өгий Хаантан та ордонтойгоо шатах болно гэхэд Юнги бид хоёр зүгээр л түүнийг шоолон тас тас хөхөрч байв. Угийн бид нэг нэгэндээ хайртай биш тэр миний би түүний бурхнаас заяасан найз төдий шүү дээ.

QueenWhere stories live. Discover now