4

27 2 0
                                    

1989 он 11-р сар

Жижигхэн хотын эмнэлэгт Хан болон Жун овогтны эхнэрүүд нэг өдөр нэг цагт төрцгөөлөө. Нэг нэгнээ сайн мэдэх хоёр ярьсан юм шиг л нэг өдөр жирэмсэлж нэг өдөр төрөв. Тэнгэрээс заяасан гэлтэй хөвгүүдийн яриа хотоор нь тархаж байлаа.

5 жилийн дараа~

Хан.ээж: Ханиа хүүг авч явна гэнээ

Хан.аав: Юу? Хэн хаашаа авч явах гээд байгаа юм? Чи чинь юу л яриад байна даа хэмээхэд эхнэр нь түүнд хөх ордоноос ирүүлсэн зарлигыг өгч юу болсон талаар тайлбарлав. Гэхдээ л хэн хэн нь итгэж өгсөнгүй. Дөнгөж тавхан настай хүүг нь зарц болгоноо гээд эцэг эхээс нь салгах гэж байхад ер нь хэн итгэхэв дээ.
Нам гүм байдал хэсэг умгар гэрийг эзэлж өвлийн хүйтэн салхи цоожгүй хаалгаар эргэлдэх дуу л сонсдож байлаа. Удсангүй ээж нь цурхиран уйлж хүүгээ явуулахгүй гэх бол аав нь хий л толгой гудайн суусаар.

Эмгэн: Өвлийн шөнө юун даа бархираа вэ? Улам л гадаа хүйтэн болно больж үз! Угийн бид боол байх хувьтай Хан овогтнууд тиймээс төртэй сөргөлдөж байснаас өгөөд явуулсан нь дээр ядаж л цоожтой хаалгатай дулаахан гэрт амттай хоол идэх болно гэхэд тэд дахиад л юм дуугарсангүй.
Үүр хаяарх үеэр шинэ загварын машинууд Хан овогтын гадаа зогсож удсанчгүй эх нь өөрийн биеэр хүүгээ гаргаж өгөв. Гэхдээ тэр зүгээр ч өөрийгөө өнчирүүлсэнгүй хамт төрсөн найзынхаа хүүг ч бас тэдэнд өгчээ.

Хан.ээж: Хүү минь ядаж нэг найзтай байг гээд энэ хүүг цуг өгч явуулья, гуйя тэднийг сайн өсгөөрэй хэмээгээд бушуухан орох бол машин ч алт мөнгө хулгайлаад зугтаж байгаа аятай хар хурдаараа давхин алга бололлоо. Хормын дараа л тэр хавиар цурхиран уйлах дуу хадаж Жун овогтын эхнэр хүүгээ алдсанаа ойлголоо.

-Одоо-
Хан сөгдсөөр түүнээс уучлалт гуйсаар харин Хусогт түүнтэй ярих ч хүсэл төрөхгүй байгаа бололтой хөмсөг зангидан нүүр буруулан суумаар байв.

Хусог: Юнги?

Хан: Гуйя наад нэрээрэй битгий дуудаач! Би наадахыг чинь дахиад нэг ч сонсож чадахгүй нь

Хусог: Зүгээр л ижилхэн нэртэй байсныхаа төлөө түүнийг яагаад тэгж их тамалсан юм бэ? Чи угаасаа Мин овогтой байсан ч Хаан болохгүй шүү дээ тэр чинь овог нь доо биш хүн дээ байгаа юм ойлгож байна уу? хэмээн уйлахнуу гэлтэй дуугархад Хан ахлах дүрсхийн босож ирээд буйдан дээрээ лагхийн унаад өглөө. Тэр эргэн тойрныг ажиглаж Хусогтой хамт хөх ордонд хэрхэн өсөж торнисоноо эргэцүүлэнэ.

Хан: Чи яагаад тэгж хэлж байгаа юм?

Хусог: Юу?

Хан: Хааны хувьд түүнд байсан зүйл ганцхан чи гэсэн үнэндээ миний хувьд ч гэсэн чи л надад байсан шүү дээ тэр аймшигтай өдөр хоногуудыг чамгүй бол давахгүй байсан гэхтэй зэрэгцэн будаа аягалсан байсан жижигхэн шаазан аяга нүүр нь дунд нь буув. Яг хамрыг нь оносон бололтой цус их гарах бөгөөд шалаар дүүрэн шаазангын хэлтэрхий тарсан байлаа.

Хусог: Чи там шиг өдөрүүдийг өнгөрүүлсэн юм бол Юнгид ямар байсан гэж бодоов? Чи түүнийг өдөр болгон амьдаар нь тамладаг байсан гэтэл тэр чамаас зургаан насаар дүү шүү дээ хэмээгээд өндийхөд Хан түүнийг гэрээс нь явах нь гэж санаад бушуухан хаалга таглан зогсов.
Хан Юнгигын хувьд таван насандаа хорвоо ертөнцөөс тасарсанаас хойш түүнд зөвхөн Хусог л байсан. Бараг 20 хүртлээ эмэгтэй хүн хараа ч үгүй амьдарсан тэр өөрийгөө ижил хүйстэн гэж дүгнэж Хусогт хайр сэтгэлээ илэрхийлсэн. Гэхдээ энэ бүхэн үнэн биш тэр зөвхөн Хаанд атаархсандаа түүнээс найзыгаа холдуулах гэсэндээ л ижил хүйстэн мэт аашилж эхэлсэн нь тэр. Хаан болох гээд тэр жаахан хүү өөртэй нь адилхан нэртэй бас өөрөөс нь ялгархааргүй л бор хар хувцастай хүү байхад бүгд түүнийг хүндэлж ижилхэн нэртэй болохоор өөрийг нь хэдэн өдөр шийтгэж нэрээ ашиглахыг хориглосон нь түүнд шарх үлдээсэн биз.

Хусог: Чи яг одоо намайг явуулахгүй бол би үхчихье гээд газарт байх шаазангын хэлтэрхийг хоолойндоо тулгахад Хан дахиад л хүчин мөхсдөж түүний өмнө сөгдөв.

Pov: Юнги

Томоос том ордоноороо дахин нэг эргэлдчихээд өргөөндөө ирлээ. Гэхдээ яаж хичээгээд Суёоны толгойноос тийм санаа гарч Хатан болсонд нь итгэж чадахгүй байв. Би түүнийг өмнө нь хэзээ ч харж байгаагүй сардаа ганц л гэрлүүгээ ярих боломжоор эгчийгээ хүүхэдтэй болсонг дуулсан бас түүний нэрийг ч цээжлээд авсан гэхдээ тэр хүүхэд гэнэтхэн энд ирээд миний Хатан болчихно гэж яаж санах билээ?

Шивэгчин: Хаантаах унтлагын цаг бол дахиад удвал нойр хулжиж ядрах магадлалтай шүү

Юнги: Суёон хэзээ ордонд ирсэн юм?

Шивэгчин: За таныг амрах болсон гэж ойлгоод дэнлүүнүүдийг унтраая хэмээгээд асуултанд минь хариу ч хэлэлгүй гараад явчихав. Ер нь би Хааны нэр зүүсэн алиа салбадай л бололтой.

QueenWhere stories live. Discover now