2

51 5 1
                                    

" Хараал идсэн ажил хурдхан дуусаасай, би эсвэл тэр үхвэл энэ бүхэн төгсөх байх даа" ийн бодон алхсаар гэртээ ирхэд нөгөө л харанхуй хүйтэн орчин угтаж авна. Ээжийн гарын хоолыг амсалгүй 20 жил болсон байна.

Хан: Новшын энэ газарт байж тэсэхгүй нь ээ

***: Тэгвэл буцаад хөх ордонлуугаа явахгүй юу? гэх уурлангуй дуугаар цочин харвал тэр ирчихсэн байх бөгөөд гартаа түргэн хоол барьчихсан нөгөө л тамхиа татсаар орж ирлээ. Хогоор дүүрсэн ширээг минь цэвэрлээд хоолнуудаа өрж хажуугаар нь юу ч юм нэг зүйл ярьж байв. Харин би түүний гарнаас нүдээ ч салгаж чадсангүй, хэт турчихсан болохоор яс нь товолзон харагдах бөгөөд хэд хэдэн хутганы сорви харагдлаа.

Хан: Чамд яг юу тохиолдоо вэ? Би гэртээ ирэлгүй долоо л хонож байна шүү дээ

***: Чиний хоолойг сонсмооргүй байгаа болохоор амаа тат гээд хоолноос халбагдан амлуу минь чихчихэв.
Тэр байнга л ууртай байх юм уг нь би түүнд муу зүйл хийгээгүй шүү дээ.

                       -Pov: Юнги-
Хөх ордон багад минь дэндүү том газар байж билээ. Ухаан орсон цагаасаа л энэ газарт байсан ч хэзээ ч дасаж байсангүй. Хөшигөө нээх бүрд минь хар хувцастай хүдэр залуус харагдах бол хаа явсан газарт минь ханбуг өмссөн охид алхам алдалгүй дагасаар.

Юнги: Хусогыг дэргэд минь байхад хорвоо ертөнцийн бусад зүйлс огт сонирхолыг минь татдаггүй байсан сан

Үйлчилэгч: Хаантаан дэнлүүгээ унтраах цаг болж маргааш том өдөр эрт амарсан нь дээр хэмээгээд ордоны бүх дэнлүүг унтраан хаалгануудыг түгжэв. Уг нь би Хаан биздээ гэтэл яагаад энд насаараа түгжигдэж байгаа юм бэ? Аав ээж минь намайг төрүүлээгүй бол ядаж би эмэгтэй болоод төрчихсөн бол өдийд хүссэнээрээ амьдрах байсан даа.

Аль хэдийнээ шөнө дунд болсон ч нүдээ аньж үл зүрхэлнэ. Нүдээ аньчих л юм бол хар дарсан зүүд шиг тэр өдрийн дурсамж намайг бүрхэн авч толгойг минь залгиж орхино. Хөнжлөөрөө бие ээ сайтар ороон хэвтсэн ч хүйт даасан хэвээр нуруугаар минь хүйтэн хөлс цуварч зүрх минь хэмнэлээ алдан дэнслэх үед түүний төрх үзэгдлээ. Яг арван жилийн өмнөх шигээ их л жаргалтайгаар инээмсэглэчихсэн над луу даллаж байв. Хэрвээ би тийм аймхай байгаагүй бол өдийд Хусог миний хажууд сууж байх байсан биз.

-Pov: Зохиолч-

Нар зухийх үед бүрээн дуу хангинаж шивэгчид Юнгиг ёслолд бэлдэж эхэллээ. Хамгийн сүүлчийн Хааны өмсөж байсан дээл гоёлоор түүнийг бүрхэн бас болоогүй Ёохон Мин овогын Хатаны хэд хэдэн бөгжийг хуруунд нь тааруулан зүүлгэв.

Хан: Хаантаан таны хэлэх үгсийг бэлдсэн байгаа тул сандралгүй уншихад л болно бас ёслол дээр Хатан ирнэ

Юнги: Юу? Ямар Хатан?

Хан: Та зургаан настай байхдаа сонгосон бүсгүй түүнийг бид өөр ордонд байлгаж зөвхөн таны Хатан байхаар бэлтгэсэн юм гэхтэй зэрэгцэн Сун хадагтай дохио өгч Хааныг сэнтийдээ залрах цаг болсонг мэдэгдлээ.
Олон жил цоожтой байсан үүд нээгдэн Юнгиг гархад хэдэн мянган энгийн иргэд сэтгүүлчид угтах бөгөөд нүдээ нээх байтугай зурвасхан харах завдал өгөлгүй зураг дарцгааж байв.

Юнги: Н*вш гэж сохорлоо /шивнэх/

Хан: Та нүдээ аньчих би таныг чиглүүлы хэмээгээд өөрийн гараа тавьж өгөөд түүнийг сэнтийд нь заллаа.
Сэтгүүлчид шинэхэн Хаанаас асуух хэдэн арван хуудас асуулт бэлдсэн байх бөгөөд Хааны үгээ ч хэлж амжаагүй байхад түүнийг сэтгэгдэлийг мэдэхийг хичээж байв.

Юнги: Өнөөдөр гайхалтай өдөр тохиож байна Мин овогтны 46 дахь үр удам болох Мин Юнги би эзэн Хааны суудалдаа сууж улс гүрнээ төвхнүүдэх ажилд шамдан орох боллоо. Үүний зэрэгцээ миний Их Хатан өргөөнд заларч байна. Тэр бол Ёохон Мин овогын 49 дэхь үеийн авхай Мин Суёон юм. Энэ өгүүлбэрийг хэлсэнийхээ дараа тэр хэсэг дуугаа хураав. Удалгүй түүний хөмсөг атиралдан цагаан дээр хараар бичсэн Мин Суёон гэх нэрийг давтан уншиж гарлаа. Мэдээж үеэл дүүгээ Их Хатан болж өөрийнх нь өвөрийг дулаацуулна гэж хэн санах билээ дээ.

Хан: Энэ хүргээд ёслолыг дуусгья хэмээгээд сэтгүүлчидын ганц ч асуултыг сонсолгүй хөх ордоны үүдийг хаав.
Төмөр цоож тажигнан дуугарах үеэр Юнги гоёл зүйсгэлээ шидлэн хашхирч гарлаа түүний хувьд уураа илэрхийлэх үүнээс өөр арга байсангүй. Харин Хан туслах болон шивэгчид нь юу ч болоогүй аятай амнаасаа авиа ч гаргалгүй зогссоор байх аж. Тэр өөрийн биеэр энд байх тамыг мэдэрсэн байтал үеэлийн ч бас энэхүү зовлонд унагаж байгаа нь шийтгэл мэт л байв.

Хан: Та тайвшир Хатан хэдийнээ сонгогдож өргөөндөө заларсан

Юнги: Тэр чинь миний үеэл шүү дээ яаж би түүнийг эхнэрээ болгох юм, чи байсан бол чадах байсан уу? Хөөе хариулаадах чи байсан бол дүүтэйгээ гэрлэж нэг оронд хэвтэж чадах байсан уу? хэмээх түүний хашхираан өнөөдөрийн хувьд хамгийн сүүлчийн шуугиан байлаа. Хэдхэн хоромын дотор шивэгчид түүнд юу ч юм нэг зүйл тариад унтуулах бөгөөд Хан туслах унтсан цагыг нь их л хуучирч муудсан дэвтэр дээрээ тэмдэглэж авав. Ингээд өнөөдөр Солонгос улс Хаантай боллоо.

QueenWhere stories live. Discover now