3

34 4 0
                                    

Тарианы нөлөөнд шинэхэн Хаантан маань чимээ ч гаргалгүй унтах бөгөөд шивэгчид нь түүнийг нүд салгалгүй ажиглаж хуруу нь хөдлөх амьсгал нь түргэсэх тоолонд тэмдэглэж авч байлаа.

Хан: Сун хадагтай Суёон яасан

Сун хадагтай: Хөөе наад амаа тэр чинь Хатан шүү дээ, тэр бэлэн болчихоод өргөөндөө Хааныг хүлээж байгаа уг нь энэ хоёрын биеэр ижил цус урсаж байгаа ч тэс өөр хүмүүс юм аа хэмээгээд өргөөг орхив. Түүний хэлсэнээр Суёон бол дэндүү ухаалаг, дасан зохицох чадвар сайтай нэгэн Хөх ордонд Хатан болж ирэхдээ л өөрийнхөө байр суурыг ойлгон бие сэтгэлээ сайтар бэлдсээр ирсэн. Гэтэл үеэл ах нь болсон Юнгид тэгэх чадвар огт үгүй байлаа.

Юнги: Н*вш толгой хагарах нь

Хан: Сэрчихсэн үү? Хаантаан бид таныг хүлээж байлаа

Юнги: Амаа тат дахиад чиний амнаас авиа гаргахыг сонсмооргүй байна хэмээгээд үүдэнд зогсоо шивгчинээр зам заалгуулан үеэл дүү буюу одоогын Хатаныхаа өргөөнд ирэв. Тэр аль хэдийнээ өөрийгөө бэлдчихсэн сүйн ёслолын улаан хабуг өмсөн түүнийг хүлээж байсан нь илхэн харагдав.

Суёон: Хаантаны амгаланг айлтгья, сэнтийд залар би тэнд архи хундаглъя

Юнги: Дүү минь чиний ухаан зүгээр үү? Яаж миний Хатан болж чаддаг байнаа ямар нэг аргаар эндээс явах ёстой байсан юм шүү дээ!

Суёон: Яагаад тэгнэ гэж маш их эд баялаг, эрх мэдлээс зүгээр л та миний үеэл болохоор татгалзана гэж үү? Үгүй хэмээн саяхан л ёсорхож байсан хүн ёжлон хэлээд үсний гоёл бөгж зүйсгэлээ шидлээд ширээн дээрээ сандайлан суулаа.
Түрүүн дурдсанчлан Суёон бол ухаалаг овсгоотой нэгэн. Түүний хувьд Хатан болж бусад эмэгтэйчүүдийн хэзээ ч харахгүй зүйлийг харж эдлэхгүй зүйлийг эдлэх нь мөрөөдөл нь л гэсэн үг. Гэхдээ зүгээр л түүнийг мөнгөнд донтсон нэгэн гэж дүгнэж үл болно. Хэрвээ тэр эрэгтэй болж төрсөн бол Юнги ах нь байсан ч Суёон л Хаанаар сонгогдохоор тийм л чадварлаг хүн. Магадгүй шинэхэн эзэнт гүрэнийг Юнгигоос ч илүү удирдах байх.

Юнги: Ойлгомжтой тэгвэл насаараа энд надтай амьдар аз жаргалгүй зовлон зүдгүүрээр дүүрэн тийм амьдралаар гэж ууртайхан хэлээд өргөөг нь орхих бол Суёон яагаад ч юм баяртай ард нь хоцорлоо.
Тэднийг гэр бүлийн асуудлаа шийдэх хооронд Хан ахлах болон Сун хадагтай нар маргаашнаас эхлэн Эзэн Хааны хийх ажлын жагсаалтыг гарган уулзах хүмүүсийг ч бэлдээд амжив.

Сун хадагтай: Хан ахлахаа ажил дууссан юм чинь жаахан ууж суух уу?

Хан: Гэрт маань хүн хүлээж байгаа явахгүй бол болохгүй

Сун хадагтай: Чамайг ажил амьдралаа мэддэг сайн залуу гэж боддог л доо гэхдээ хүний зүйлээр оролдоод хэрэггүй байдаг юм дараа нь үйлийн үр заавал ирнэ гэснээ тоглоом хийсэн аятай инээгээд түрүүлэн гарах бол Хан ахлахад түүний ярьсан зүйлс таалагдсангүй.

Pov: Хан ахлах

Хан овогтой болж төрсөнийхөө төлөө нэг муу жаалын зарц боол болж амьдарсан ганц удаа ч болов өөрийгөө шагнаад түүний гэх зүйлийг авч болохгүй гэж үү? Ер нь үйлийн үр амсахаар буруу зүйл хийгээгүй шүү дээ

***:Ахлахаа ажлын цаг дуусчихсан байна харихгүй юмуу?

Хан: Яг явах гэж байлаа, Хааныг сайн ажиглаарай шөнө ямар нэг зүйл болвол шууд надлуу холбогдох ёстой шүү!

***: Мэдлээ

Ажил дууссан тул гэрлүүгээ яаравчиллаа. Өнөөдөр бараг бүх телевизрээр шинэ Хааны тухай мэдээ гарсан биз. Гэртээ байж байгаад тэр мэдээг харчихсан байхвийдээ гэж санаа зовсоор бараг л хурд хэтэрүүлэн гэртээ ирхэд тэр нөгөө л тамхиа зуучихсан хоол хийж байв.

Хан: Хусогоо өнөөдөр ямар байв? Бие чинь зүгээр үү?

Хусог: Долоо хоноод л нэг ирдэг хүн яагаад ойр ойрхон ирдэг болчихов

Хан: Ажил багасчихсан юмаа

Хусог: Юнги Хаан ширээндээ заларчихсан болохоор чи анхаарал тавихаа больчихоо юу? Эсвэл намайг гэрээсээ гаргахгүй байх гэсэн илүү чухал даалгавар аваа юу? хэмээхэд зүрх минь зогсчихсонгүй. Өчигдөрхөн л Юнги байтугай ээжийгээ санахгүй байсан хүн яаж нэгхэн өдөрийн дотор бүгдийн саначихваа. Олон жил хийж болох бүгдийг хийж түүнийг нууж ирсэн байхад яагаад заавал ийм өдөр түүнийг дахиад саначихдаг байнаа.

Хан: Чи юугаа яриад байгаа юм?

Хусог: Чи түүнтэй ижил нэртэй төрсөндөө ингэж их хорсолоо гэж үү? Түүнд зөвхөн би л байсан гэтэл чи түүнээс намайг булаасан гэхдээ л чиний сэтгэл ханаагүй байна, н*вш гэж чи зүгээр үхчихэж болдоггүй юмуу?
Түүний хатуу ширүүн үгс нүүрлүү минь алгадах шиг л болж нэг мэдхэд би сөгдчихсөн түүнээс уулчлалт гуйж байв. Ингээд ч хамаагүй түүнийг үлдээх хэрэгтэй шүү дээ.

QueenWhere stories live. Discover now