EPISODE ONE

1.2K 67 11
                                    

"Чи бусдын хувьд хайрлагдах эрхгүй нэгэн байж болох ч

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чи бусдын хувьд хайрлагдах эрхгүй нэгэн байж болох ч... миний хувьд амьдрах утга учрын минь нэг гэдгээ санаарай"

 миний хувьд амьдрах утга учрын минь нэг гэдгээ санаарай"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

HANEUL's POV

"Чи... шархлаж үлдэхийг тэгж их хүсээд байгаа юм уу? Одоо больвол яасан юм бэ?"

Цайны цаг дуусах дөхөж ахлах сургуулиасаа найзалж, нөхөрлөж эхэлсэн, эрчүүдийн хайр халамжийг өөрөө хүсээгүй байхдаа ч татаж чаддаг гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр болсон найзтайгаа ажил руугаа орохоор алхаж байхад Ёнсун надад урьдын адил шархлаад үлдэхийг минь дахин дахин сануулж байлаа.

"Тэгээд? Би угаасаа бага сургуульдаа ч, дунд сургуульдаа ч, ахлах сургуульдаа ч гэсэн хаягдаж байсан. Одоо би энэ шархнуудтайгаа бүр найзууд болчихсон болохоор битгий санаа зовоо, даргад хаягдсан ч хамаагүй ээ. Сэтгэлээ илчилж байж л цаашдаа бидний харилцаа юу болохыг мэдэж чадна шүү дээ"

Ёнсун цахилгаан шатанд суухдаа хүндээр санаа алдчихаад "дарга чинь... болзож байгаа шүү дээ. Тэгсэн ч зүгээр юм уу?"

Би юу ч болоогүй мэт инээмсэглэсээр "тийм ээ, зүгээр. Хаягдсан ч хамаагүй гэж хэлсэн шүү дээ"

"Орой уйлаад над руу залгавал би дуудлагыг чинь авахгүй шүү. Гэхдээ би үнэхээр мэдмээр санагдсан болохоор л асууж байгаа юм шүү... яагаад даргыгаа чамд сэтгэлтэй гэж бодоод байгаа юм бэ?"

Love & YouWhere stories live. Discover now