EPISODE FOURTEEN

310 33 4
                                    

AUTHOR's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

AUTHOR's POV

Ханыл Хисыны гэрээс гараад хамаг хурдаараа Жэйкийн байгаа эмнэлэг дээр очив. Түүнийг хэр их бэртсэн, биеийн байдал нь ямаршуу байгаа бол гэж бодох төдийд л түүний нүдэнд асар их нулимс хуралдаж эхлэнэ.

Нөгөө талд зөвхөн алдартнуудын эмчлүүлж, үйлчүүлдэг эмнэлэгт дөрвөн сантиметр хэртэй урт хутганы шархнаасаа болж хагалгаанд орсон Жэйк унтуулганаасаа дөнгөж л сэрж байлаа. Тийм ч хүнд биш шарх болохоор хагалгаа ч сүртэй удаан үргэлжилсэнгүй.

Жэйкийн нүдээ удаанаар нээхийг нь харсан менежер нь яарч сандран түүний дэргэд ирж сууна.

"За, яасан? Яаж байна? Гайгүй юу? Ганцаараа явах хэрэггүй гэж хэлээд байхад"

Жэйк инээх аядаснаа "зүгээр дээ. Битгий санаа зов. Ашгүй хэд хоногтоо зураг авалт гэхгүй амрах зав гарлаа... гэхдээ нөгөө захианы эзнийг одоо хүртэл олоогүй юу?"

"Олчихсоон. Компаний өмгөөлөгч очиж уулзана гээд явсан"

"Ашгүй дээ. Одоо санаа амарч болох нь...Ханылд намайг гэмтсэн талаар хэлээгүй биз дээ?"

"Аль хэдийн хэлчихсээн. Хэдий салсан ч гэсэн чиний албан бус менежер шүү дээ"

Түрүүхэн л инээж байсан Жэйкийн хөмсөг атиралдаж, хатсан уруулаа нэг долоогоод "яах гэж хэлж байгаа юм бэ? Санаа нь зовчихно шүү дээ" хэмээн ярьж дуусахтай нь зэрэгцэн Ханыл эмнэлэгийн өрөөний хаалгыг том гэгч нь онгойлгосоор орж ирнэ.

"Жэйк... зүгээр үү? Хэр их бэртсэн? Хэдэн оёдол тавиулсан?" гэх тасралтгүй асуултаар түүнийг булан, хажууд нь очиж суухдаа залуугийн хүйтэн гарнаас атгана.

"Би үнэхээр зүгээр ээ. Битгий санаа зов. Өнөөдөр найз залуутайгаа оройн хоол иднэ гэж байсан биз дээ?"

Жэйкийн менежер тэднийг хувийн асуудлын талаараа ярьж эхлэхэд өөрийгөө энэ газар илүүдсэнээ ойлгосон мэт өрөөг нь чимээгүйхэн орхин гарлаа.

Love & YouWhere stories live. Discover now