SPECIAL EPIDOSE✨

254 40 2
                                    

AUTHOR's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

AUTHOR's POV

"Жонвоны шинэ дуу янзтай болжээ"

Цайны цагаар өдрийн хоолоо амтархан идэж байсан бүсгүйчүүдийн ярианы сэдэв гэнэтхэн Жонвоны шинэ дуу болон өөрчлөгдлөө.

"Тийм шүү! Үнэхээр янзтай болсон байна лээ. Би продюсер И-н хэдэн дууг мэдэх ч завсарлага аваад буцаад ирэхдээ үнэхээр гал асаачихсан. Жонвоны дуунууд чартуудаас огт буухгүй байгаа"

Тэд Хисыны талаар ам хуурай байхгүй магтаж байхад Ханыл ганцаараа чимээгүй сууна.

"Ахлах та Жонвоны шинэ дууг сонсоогүй юм уу? Юу ч дугарахгүй суугаад байх юм. Эсвэл таалагдаагүй юм уу?"

"Сонссоон. Дэлхийн бүх хүн л сонсож байгаа шүү дээ. Тийм ээ, үнэхээр сайн дуу болсон байсан"

"Гэхдээ бид дахиад ийм сайн дуу хэзээ сонсох бол"

Ханыл хальтхан инээд алдаад "Хисыны дараагийн продюсерласан дууг л сонсоход болоо шүү дээ"

"Та мэдээгүй юм уу? Продюсер И халагдах өргөдлөө өгөөд, ажлаасаа гарчихсан шүү дээ"

HANUEL's POV

"Хисын... ажлаасаа гарсаныг мэдсэн үү?"

Жэйк гайхан, хөмсгөө хөнгөн зангидсаар "яагаад? Салсан болохоор гарчихсан юм болов уу?"

"Сайн мэдэхгүй байна аа... ойрын хэд хоног таараагүй. Залгахаар утсаа авахгүй байгаа"

"Чи нэг таарахаараа асуугаад үзээрэй"

Хэрвээ Хисын үнэхээр надаас болоод, харилцаанаасаа болоод ажлаасаа гарсан бол би өөрийгөө насаараа зүхээд ч сэтгэл амрахгүй байх.

К-Поп салбарт хүчээ авч байсан продьюсер нэг эмэгтэйгээс болоод ажил, карьераа дэнчин тавин ийм үйлдэл хийсэн бол харамсалтай юм.

Жэйкийн гэрээс гараад шуудхан л Хисынтэй уулзахаар гэр лүүгээ яаравчиллаа.

Хисыны гэрийн хаалганы гадаа би нэлээд хэдэн минут зогссон. Хонхыг нь дарах үгүйгээ бодоод, түүнд дахиж төвөг удах үгүйгээ бодоод.

Love & YouWhere stories live. Discover now