EPISODE EIGHT

336 48 6
                                    

Ханыл хана налан зогсоод, элгээ тэврэн "аан тийм, саналаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ханыл хана налан зогсоод, элгээ тэврэн "аан тийм, саналаа... манайхыг яаж мэдсэн юм?"

Хисын хариуд нь зөөлөн инээмсэглээд, хажуу талын хаалга руу заасаар "хөрш. Өнөөдрөөс эхлээд хөрш чинь болж байгаа болохоор сайн туслаж байгаарай. Бас чамд миний хэрэг гарвал хэлээрэй"

"Тийм байх нь ээ? Ойлголоо. Тэгвэл... сайхан амраарай" гэсээр царайлаг залуугаас хариу ч хүлээлгүй хаалгаа тас хийтэл нь хаачихав.

Унтлагны өрөөндөө орж ирчихээд утсаа шүүрч аван найз залуугаа дуудлага болон зурвасын аль нэгийг нь үлдээсэн гэдэгт итгэн утсаа дахин шалгаж үзнэ. Гэвч түүний хүсэж байсан зүйл болоогүй нь харамсалтай.

*****

8 days before

*****

Шинээр үзэгчдийн хүртээл болох гэж буй олон ангит романтик киноныхоо сүүлийн сценийг авхуулж дууссан Жэйк машиндаа сууж байхад түүний утсанд үл таних дугаараас зурвас ирэх нь тэр.

Фэнүүдийнхээ ачийг ингэж хариулдаг байх нь ээ, манай Жэюүни? Компанийнхаа захирлын үеэл дүүтэй нь болзоод... хөөх, манай Жэйк аргаггүй өөр түвшний залуу шүү! Энэ мэдээг фэнүүд нь сонсвол их гомдох байх даа? Одоо зүгээр салвал яасан юм бэ? Сар гаран сайхан л зугаагаа гаргалаа шүү дээ, тийм биз? Одоо болихгүй бол би У Ханыл та хоёрын бүх зургийг олонд дэлгэчихнэ шүү. Манай Жэйк ухаантай юм чинь миний хүслийг биелүүлнэ гэж найдаж байгаа шүү. Эрүүл байгаарай Жэйк. Бас зураг авалтаа амжилттай дуусгаарай. Шинэ драмаг нь тэсэн ядан хүлээж байгаа шүү, хонгор минь...
-Чиний хайрт-

Хэдий сүрдүүлгийн зурвас ирсэн ч энэ Жэйкд тийм ч чухал, айдаст автуулахаар байсангүй. Ханылын талаар мэдсэнийг нь гайхаж байсан ч тэр үүнийг хүндээр тусгаж авсангүй.

Гэвч түүний энэ үйлдэл дараа нь санааг нь зовооно гэж хэн мэдэх билээ...

Love & YouWhere stories live. Discover now