EPISODE ELEVEN

329 43 6
                                    

Хисын гартаа байх сэрээгээ ширээ рүү зөөлөн шидээд "чи зүгээр л

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хисын гартаа байх сэрээгээ ширээ рүү зөөлөн шидээд "чи зүгээр л... Жэйкийн хажууд хэтэрхий өрөвдөлтэй байдалд орох юм шиг санагдаад... Жэйктэй барьцаад ингэж байгаа биз дээ?"

"Би үнэхээр чамд хайртай болж чадна аа. Хоёр сар... үгүй ээ! Нэг сар... ганцхан сарын дотор би чамд хайртай болчихно"

"Чи зүрх сэтгэлийг дураараа удирдаж болдог зүйл гэж бодоо юу?"

Ханыл аргаа барсан янзтай "мэдээж болно! Миний зүрх сэтгэл юм чинь би удирдаж болно шүү дээ... чи надад хайртай гэчихээд надтай болзмооргүй байгаа юм уу?"

Хисын чимээгүйхэн ширээн дээр байх сэрээг аван махнаасаа нэг огтлоод ам руугаа хийснийхээ дараа "би зүгээр л хуурамч харилцаа хүсэхгүй байна" хэмээн чимээгүй, тайвнаар хэлнэ.

"Би амлаж байна аа! Хэрвээ үнэхээр би зүрх сэтгэлээ удирдаж чадахгүй, чамд хайртай болж чадахгүй бол нүгэлтэн болъё! Зүгээр л болзоцгооё! Тэгэх үү?"

"Чи Жэйктэй барьцахыг тэгж их хүсээ юу?" гэж асуусаны хариуд Ханыл удаанаар толгойгоо дохих нь үзэгдэнэ.

"Тэгвэл... болзоцгооё!"

Хэдий өнчин хайраар эхлэх харилцаа ч гэсэн Хисын Ханылын амласан амлалтанд итгэн өнчин болзооны саналыг зөвшөөрлөө.

Тэд ресторанаас гаран гэрийн зүг явахдаа бие биенээ илүү мэдэхийг хичээн өөрсдийнхөө дуртай болон дургүй зүйлсийг биесдээ анхааруулна.

Ханыл нэлээн бодож байгаад "би... зөгийн баланд дургүй ээ. Хэт нялуун санагдаад байдаг юм. Бас халуун ногоотой хоолонд дуртай. Миогтой шөл, хаш, хулуу идэж чаддаггүй. Бас аянганаас үхтэлээ айдаг"

Хисын түүний яриаг дуулгавартай гэгч нь сонсоод толгой дохино.

"Харин би гоймонд их дуртай. Тэгээд бас би нээх хоол энэ тэр голдог хүн биш ээ. Харин ганц зүйлд л дургүй"

"Юу юм бэ?"

"Минт чоко... үнэхээр дургүй"

Ханыл түүний хариултанд шоолонгуй инээх бол залуу хайртай бүсгүйгээ инээж байгааг харчихаад улам баясгалантайгаар жолоогоо барина.

Love & YouWhere stories live. Discover now