EPISODE TWELVE

264 40 6
                                    

HEESEUNG's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

HEESEUNG's POV

Үнэхээр орой болчихож...

Би үнэндээ түүнтэй болзож байгаа даа итгэж чадахгүй байгаа. Миний хүрч чадахгүй од мэт байсан эмэгтэй нэг орой л над дээр өөрөө хүрээд ирсэн. Гуйж гувшин байж шүү дээ. Гэхдээ би өөрийнхөө чадвараар түүнийг өөрийн болгож чадаагүйгээ мэдэж байгаа. Жэйкийн тусламжтайгаар тэр минийх болсон. Эмэгтэй хүн бүрийн хайртай жүжигчин залуугын ачаар тэр минийх болсон нь жаахан гонсойлгож байгаа ч, тэр одоо бараг л минийх.

Бараг л минийх гэдэг нь мэдээж миний эмэгтэй бүрэн болоогүй гэсэн үг. Тэр одоо хүртэл Жэйкийг хараад догдолдог болов уу?

Хэтэрхий оройтчихсон болохоор угаас нэг газар очихоос хойш гэж бодон Ханылыг аваад явах гэсэн ч тэр ажлынхаа байран дээр алга... тэр хаана байж болох уу?

Компани даяар, өнцөг булан бүрт түүнийг хайж явсаар эцэст нь дээвэр дээр гарлаа. Ханылын инээд сонсогдож байна. Түүний инээд ямар эгдүүтэй сонсогддог гэж санана.

Бас Жэйкийн инээд...

Тэд хамт байна.

Хуучин найз бүсгүй маань хүртэл түүний фэн байсан. Хамт байх үедээ үргэлж Жэйкийн талаар ярьж, тэр залуугийн орсон нэвтрүүлэг, кино болгоныг нь миний хажууд үздэг байсан. Тийм болохоор л би тэр залуугийн инээдийг сайн мэднэ.

Тэдний хамт байгааг ойроос харахыг хүсэхгүй байна. Гуниглахын нэмэр.

"Ханылаа? Чи энд байна уу?"

Намайг ийн орилсонд харанхуйн дунд сандал дээр сууж байсан Ханыл удалгүй байдгаараа гүйж ирнэ.

"Чи одоо хүртэл хариагүй байсан хэрэг үү?"

"Тийм ээ, чамтай хамт харъя гэж бодоод саяжингаа чамайг хайсан юм... хүнтэй юм ярьж байсан юм уу?"

Ханылын царай хувьс хийснээ "аан, зүгээр л компаний ажилтан байгаа юм. Ганц хоёр үг л сольсон төдий. Чи намайг олчихсон юм чинь одоо харьцгаах уу?"

Love & YouWhere stories live. Discover now