EPISODE FIFTEEN

258 38 8
                                    

AUTHOR's POV

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

AUTHOR's POV

Шөнийн гурав хагас...

Хөнжилдөө шигдэн, бөх гэгч нь унтаж байсан Ханылыг нойрноос нь сэрээсэн зүйл тасралтгүй хангинах түүний утас байлаа.

Залхуурангуй гараа удаанаар явуулсаар орныхоо дэргэдэх шүүгээн дээрээс утсаа аван чихэн дээрээ тавих нь тэр.

"Ханылаа! Яг одоо манайд хүрээд ирээч"

Жэйкийн сандарсан хоолой түүний зүрхийг сугалаад хаячихсан мэт л байлаа.

Түрүүхэн бөх гэгч нь унтаж байсан Ханылын нойр хоромхон зуур сэргэн, орноосоо босоод "яасан бэ? Юу болсон? Яагаад ингэж аймар сандарчихсан юм бэ?"

"Би бэлдээд хүлээж байя. Хурдан ирээрэй" гэхээс өөр зүйл хэлэлгүй Жэйк утсаа тасалчихав.

Эмэгтэй гарт тааралдсан хувцасаа өмсөн, тэр болгон унаад байдаггүй машинаа асаагаад Жэйкийн гэр лүү давхив.

Жэйк машинд суусан даруйдаа Сөүлээс холгүйхэн байдаг Ёнса далайн эрэг рүү яаравчлахыг сануулна.

"Юу болсон юм бэ?"

Жэйк хэн нэгэн рүү залгах хоорондоо Ханыл рүү хараад "Ан Юүжинд салъя гээд хэлчихсэн юм аа. Тэгсэн... түрүүн залгаад далайн эрэг дээр байна гээд-"

Ханыл цаад утгыг нь ойлголгүй хөнгөн инээгээд "салахаасаа өмнө чамтай хамт далай хармаар байсан юм байх даа"

"Үгүй ээ, тийм утгаар биш. Намайг хурдан ирэхгүй бол... далай руу орно шүү гээд байн байн залгаад байхаар нь чамайг дуудсан юм аа"

Ханыл одоо л түүнийг ямар учиртай зүйл яриад байгааг ойлгон, хурдаа улам бүр нэмлээ.

Далайн эрэг дээр ирэн машинаа зогсоохтой зэрэгцэн Жэйк үсрэх шахам бууна. Эрэг дээр ганц эмэгтэй зогсож байгааг бодоход Юүжин л байх. Жэйк эрэг рүү гүйн Юүжин дээр очихтой зэрэгцэн алдартнуудын суудаг том хар машин хажууханд зогсоно.

Love & YouTempat cerita menjadi hidup. Temukan sekarang