EPISODE FOUR

392 48 1
                                    

Ханыл Итэвонд байдаг нууцлаг, харуул хамгаалалт нэлээд чанга цэнгээний газар луу арай хийн орно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ханыл Итэвонд байдаг нууцлаг, харуул хамгаалалт нэлээд чанга цэнгээний газар луу арай хийн орно. Дотогш ороход цэнгээний газар хаалгаа барьчихсан байсан нь илт харагдана. Ажилчид нь гэрлээ асааж, ажлын байраа цэгцлэн, цэвэрлэх бол Ханыл дээр залуухан бүсгүй хүрч ирээд "Жэйкийг авахаар ирсэн үү?"

"Тийм ээ"

"Дагаад яваарай"

Зөөгчийн хувцас өмссөн бүсгүй Ханылыг хоёр давхар луу дагуулж гарсаар мухарын өрөөнд оруулна. Өрөө рүү ороод харахад Жэйк уусан зүйлдээ аль хэдийн согтчихсон, буйдан дээр хайнга гэгч нь унтаж байлаа. Ханыл Жэйк рүү гүйж очоод түүнийг хэд хүчтэй сэгсрээд амжив.

"Жэйк! Хөөе, Жэйк! Алив сэр л дээ!"

Өнөөх зөөгч эмэгтэй "Би таньд хамгаалагч дуудаж өгөх үү?... өргөлцөж гараад машинд тань суулгаж өгөг" хэмээн элгэмсэг гэгч нь инээмсэглэнэ.

Ханыл хүндээр санаа алдаад, нүднийхээ урдуур орсон жижиг үснүүдээ гараараа самнан хойшлуулсаныхаа дараа, ичмээр аядан инээмсэглээд "тэгвэл үнэхээр баярлана шүү"

Зөөгч бүсгүй өрөөнөөс гарч явсан ч удалгүй хар хослол өмссөн хоёр хамгаалагч дагуулж ирсээр, өнөөх хоёроор тасарч унасан Жэйкийг дамжлуулсаар цэнгээний газраас гарлаа.

Хоёр хамгаалагчын тусламжтайгаар Жэйкийг машиндаа суулгасан Ханыл хамгаалагчид болон зөөгч бүсгүйд гарын мөнгө гэж хэдэн вон өгчихөөд жолоогоо Жэйкийн гэрийн зүг эргүүллээ.

"Бөөлжлөө!"

Түрүүхэн л ухаан орохгүй юм шиг унтаж байсан Жэйк гэнэтхэн амаа даран, чангаар орилно.

"Балайраад бай! Машинд минь бөөлжвөл болгоод өгнө шүү Жэйк! Жоохон тэсчих. Бараг ирчихлээ. Энэ гэрлэн дохиог өнгөрчихвөл булан эргээд л орлоо"

Арав гаран минутын дараа Ханыл түрүүний цаг үеийг бодвол хөлөө зөөж алхаж чадахаар болсон Жэйкийг түшсээр гэрт нь орж ирлээ. Залуу гэртээ орж ирсэнээ мэдсэн юм шиг л, орж ирсэн даруйдаа амны хаалт болон малгайгаа тайлж, шалан дээрээ чулуудчихаад угаалгын өрөө рүү гүйнэ.

Love & YouWhere stories live. Discover now