{1}

500 41 1
                                    


"Сайн байна уу, CU-д тавтай морил"
Чин сэтгэлээсээ мэндлэн зогсох ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч, Ким Иан. Үйлчлүүлэгч бүртэй харц тулгарч, байдгаараа инээмсэглэн үйлчилгээ үзүүлэх ч түүн рүү ядаж ганц удаа инээсэн үйлчлүүлэгч байсангүй. Гэсэн ч инээмсэглэл нь ер алга болсонгүй, их л хичээнгүй ажлаа хийх аж.

'Одоо 30 минут өнгөрчихвөл...'
Тэр хананы цаг руу үе үе хялам хийн хэнийг ч юм хүлээн зогсоно. Хаалга дуугарах бүрт өнгийн мэндлэх ч түүний хүлээж байгаа нэгэн ирэхгүй байгаа бололтой.

"Сайн байна уу, CU—— CU-д тавтай морил!"
Эцэст нь түүний хүлээж байсан тэр нэгэн ирэн Ианий нүүр эргээд гэрэлтээд эхлэв. Орж  ирсэн үйлчлүүлэгч залууг юу авахыг нь тааж ядан зогсоно.

"Энэ удаад ч бас шар айраг авч байгаа юмуу? Таныг харахад bike унадаг юм шиг байх юм? Та уучхаад унаж болохгүй штээ!"

Иан санаа зовнингуй хэлсэн ч залуу үл тоон хурдан тооцоог нь хийж өгөхийг шаардав. Иан гэсэн ч үглэхээ болилгүй түүнд тооцоог нь хийж өгч байв.

"Ахаа~ болгоомжтой яваарай!!"
Иан байдаг чангаараа залуугийн араас ийн хэлэн орилтол залуугийн нэг талын уруул дээшлэн жуумалзаад дэлгүүрээс гарлаа.

'Өнөөдөртэй нийлээд... яг нэг сар болчихлоо!'
Иан өнөө залуутай нийт 31 удаа таарсан байсан юм.

Us, againWhere stories live. Discover now