{10}

183 18 0
                                    


Иан дэлгүүртээ гиюүрэн суутал үйлчлүүлэгч орж ирлээ. Өмнөх шигээ л мэндэлчихээд эргэн тойрноо ажиглан зогстол Жонгүг гартаа баахан чипс авчихсан ирж байв.

"Жонгүг ахаа~ ийм их чипсээр яах гэж байгаа юм?"

Жонгүг хоолойгоо засан Ианий харцнаас бултах аж. Тэр өөрөөс нь болж Ианийг зодуулсан гэдгийг мэдээд гэмшсэндээ Ианий дуртай гэсэн чипсийг нь авч өгч байгаа нь энэ юм.

"Нөгөө... ч-чи идээ! Кхм"

"Айн? Юу болоо вэ~~ та миний саналыг хүлээгээд авчихаж байгаа юмуу? Надтай үерхэх юмуу? Өнөөдрөөс хоёулаа--"

"Тийм бишээ! Зүгээр л өнөөдөр... буян хийхэд сайн өдөр гэчихсэн байсан!"

Иан үл ялиг урам нь хугаран авчирсан бүх чипсийг нь уншууллаа. Жонгүг тооцоогоо хийчхээд зугтаачхав.

'Ганцхан би л дасаад байгаа нь юм байхдаа...'

Us, againTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon