{5}

206 18 0
                                    


Жонгүг утасруугаа ширтэн сууна. Сүүлийн үед тэр Ианий дуудлагыг л хүлээх болсон. Гэсэн ч уулзхаараа тэгж их юм ярьдаггүй хэвээрээ л.
Утсанд нь мэдэгдэл ирэн хартал Ианаас байв. Тэр огцом босон гүйсээр гэрээсээ гарлаа. Ианий ажилдаг дэлгүүр гэрийнх нь яг баруун талд учир 2 минут хүрэхтэй үгүйтэй хурдан гэгчинь очлоо.

Дэлгүүрт ортол согтуу эрэгтэй хүн байх ба буланд чихээ даран суух Иан хоёр харагдана. Жонгүг Ианий дэргэд очтол Иан байдгаараа чичрээд хар хөлс цувуулчихсан сууж байв.

"Зүгээр үү, Иан?" Жонгүг гарнаас нь зөөлөн атгатал Иан түүн рүү төвлөрч харлаа.
Иан багадаа авсан шархнаасаа болж архи уусан, чанга хашхирч агсардаг хүмүүсээс айдаг болчихсон юм.

"Ахаа" Иан уйлахад Жонгүг Ианий толгойг энгэртээ наан тэврээд тайвшруулах гэж хичээж байв.

"Хөөөөе! Архиа авмаар байна н*вшнуудаа!!"
Согтуу хүн хашхичан байх зуурт ашгүй Жонгүгийн өгсөн дуудлагын дагуу цагдаа нар ирлээ.

'Оройтож ирсэнд уучлаарай, Иан'
Жонгүг дотроо шивнэх аж.

Us, againWhere stories live. Discover now