{6}

189 18 0
                                    


Иан урьдын адил ажлаа хийн зогстол хэн нэгэн түүний мөрийг нэг товшлоо. Тэр инээмсэглээд эргээд хартал яг л түүний бодож байсан хүн нь зогсож байв.

"Жонгүги ахаа~ юм авах гэж байгаа юмуу?"

"Гэртээ... жоохон юм авах гээд"

Иан Жонгүгийн гар луу зөөлхөн цохиод
"Эндээс биш хямдхан мартуудаас аваачээ! Мөнгөө дэмий үрж байх юм!" гэхэд Жонгүг үл ялиг инээвхийлээд юм хэлсэнгүй.

Жонгүг Иан хоёр дотносоод аль хэдийн нэг сарыг ардаа үджээ. Энэ хугацаанд Жонгүг Ианий талаар хангалттай мэдээлэлтэй болсон. Харин Иан Жонгүг өөрөөс нь ах гэдгээс өөр зүйл мэдэхгүй хэвээрээ. Ахиц гэвэл Жонгүгийн нэрийг мэдэж, дугаараа солилцсон нь л байна даа.

Жонгүг нэлээд удсны эцэст сагс дүүрэн амттан, бэлэн хоол гэх мэт зүйл уншуулхаар авчиржээ. Иан мөн л үглэж эхлэв.
Жонгүгт анх хачин санагддаг байсан бол одоо харин сонсохгүй л бол сонин санагдах болж гэнэ.

Us, againWhere stories live. Discover now