{7}

197 18 0
                                    


Иан англи хэлнийхээ шинэ үгнүүдийш бичин суутал ангийнх нь хаалга хүчтэй савагдан Бэ Шинён Кан Ёоү хоёр хараал урсгасаар орж ирлээ. Ангийнх нь хүүхдүүд сандралдан суудал суудалдаа очиж суун юу ч хамаагүй хийгээд л эхлэв.

"Ямар н*вш нь вэ? Айн? Аятайхан хэлж байхад яг одоо босоод ир!!"

"Ангийн багш, менежерт өргөдөл гаргаж, үе тэнгийнхнээ дээрэлхэж мөнгө авдаг гэж гомдол мэдүүлсэн хөгийн н*вш хэн юм бэ гээд байна!!! Манай ангиас гэдгийг мэдсэн болохоор яг одоо босоод ир гээд байна!!!"

Ёоү нь уурлан багшийн ширээг хүчтэй цохив. Шинён нь харин Ианий урд очин дэвтэр номыг нь түлхэн унагааж орхив.

"Шинён а, би би би биш штээ! Би тийм өргөдөл гаргахгүй! "
Ианий нүд байдгаараа томрон өөрийгөө биш гэдгийг байн байн хэлж байлаа. Шинён Ианий үснээс зулгаан ангийн ар луу түлхэж орхив.

"Харъя л даа тэгвэл! Чамайг үхтэл чинь зодвол хүн чанар нь зулгаагаад гараад ирэх байлгүй!"

Ёоү Шинён хоёр инээд алдаад Ианийг нүүр нүдгүй зодоод эхлэв. Ангийнх нь хүүхдүүд хүний урманд эргэж ч харалгүй урдах урдахаа л хийж байсан юм.

Us, againDonde viven las historias. Descúbrelo ahora