{9}

188 18 0
                                    


Жонгүг гэрлүүгээ ортол үүдэнд нь танил хоёр гутал байв. Тэр үл ялиг жуумалзалт үүсгээд дотогш ортол түүний найзууд Хусог Жин хоёр ирсэн байв.

"Жонгүг а~ чи чинь одоо хоосон хөргөгчтэй яаж амьдраад байгаа юм бэ?"

"Хоол захиалчихсан шүү!"

Жонгүг тоосон ч юмгүй хувцсаа солихоор өрөөндөө орлоо.
Жонгүгийн гэр үнэхээр том ба тийм ч их тавилга эд хогшилгүй. Яг тоочны хэрэгтэй гэсэн хэдэн тавилга л байдаг аж.
Жонгүг ээж аавдаа дургүй. Түүнийг төрсөн цагаас нь л асрагч нар харж, өсгөсөөр ирсэн. Харин том болсных нь дараа ээж аав нь гэртээ ирэхийг хэлсэн ч эсэргүүцэн нагацынхаа авч өгсөн байранд амьдарч байгаа нь энэ юм.

"Хоёроо~ надад асуух юм байна!"

Жин Хусог хоёр идэж байсан жимсээ түр ширээн дээр тавиад Жонгүг руу анхаарлаа хандууллаа.

"Нэг сурагчийг ангийнх нь хүүхдүүд байнга дээрэлхэж зоддог, тэрийг нь нэг таньдаг ах нь мэдчихээд сургалтын албанд нь өргөдөл гаргасан бол яах вэ? Нөгөө дээрэлхсэн сурагчид нь мэдэх боломжтой юу?"

"Сүүлийн үед ангийг нь хэлж өгдөг болсон гэсэн шт! Гэхдээ юу вэ? Жон Жонгүг? Ахлах сургуулийн сурагчтай нийлээд байгаа юм уу?"

Жонгүг босон тэр хоёрт юм хэлсэнгүй. Тэр буцаж хувцсаа солиод гэрээсээ гарлаа.

Us, againWhere stories live. Discover now