{3}

255 22 0
                                    


Завсарлагааны цагаар Иан угаалгын өрөө орчихоод буцаад суудал руугаа очтол ширээн дээр нь дүүрэн хог овоолоостой байв. Иан үл ялиг санаа алдаад хогнуудыг хогийн сав руу асгалаа. Тэр ангидаа шоовдор, талханд гүйдэг нэгэн.

"Иан а~ ийм хямдхан байж болохгүй штээ"
Тэдний ангийг баздаг Бэ Шинён инээд алдсаар Ианий нуруун дээр байх цаасыг хуулж аван духан дээр нь наачхав. Иан аваад хартал (цаг нь 10,000) гэсэн байв. Тэр санаа алдчихаад өөр юм хэлсэнгүй.

"Дургүй хүрчихлээ! " Бэ Шинён хажуугаар нь зүгээр ч гаралгүй толгой руу нь хүчтэй цохилоо. Иан өвдсөн ч чимээгүй л сууна. Энэ бүх хугацаанд байнга тэвчиж ирчихээд, одоо хэдхэн сарын хугацааг зүгээр л тэсээд төгсхөөр шийдсэн юм.

Сүүлийн хичээлийн завсарлах хонх дуугаран Иан дэвтэр номоо далд хийгээд ангиасаа яаран гарлаа. Сүүлд гарвал дахиад л түүнийг дээрэлхэж олсон хэдэн мөнгийг нь булаах нь ойлгомжтой.

"Хөөе! Н*вшоо! Наанаа зогсооч!! Чи бүр их болчихжээ!"
Бэ Шинёний сайн найз Кан Ёоү. Ианий ардаас цүнхээ шидэн зогсоогоод түүнийг дагуулан хүнгүй газар луу явлаа.

"Байгаа бүх мөнгөө гаргаадах! "

"Юу ч байхгүй штээ, Шинён аа"
Иан сандарсан өнгөөр ийн хэлтэл Шинён үл итгэн Ианийг үстээд авав.

"Яг одоо гаргахгүй бол байхгүй болгоно шүү!"

Иан гүрийн зовж олсон хэдэн цаасаа тас нуухаар шийдсэн байв. Гэтэл Шинён Ёоү хоёрын бараа бологсод Ианийг учиргүй зодоод эхлэв. Иан нүдээ нас анин нүүрээ даран хэвтэнэ.

Хаанаас ч юм цагдаагийн машины дуу гаран охид сандралдаад ашгүй яваад өгөв. Иан ханиалгасаар босон хана налан суутал Жонгүг утсаа барьчихсан ирж байв.

"Ахаа" Ианий нүд томрон Жонгүг руу гараа даллах гэсэн ч гар нь өвдөн чадсангүй.

"Та ёстой цагаа олж ирлээ шүү! Ахаа~ баярлалаа"

Жонгүг хариу үл хэлэн халааснаасаа тамхиа гаргаж ирэн амандаа зуулаа. Иан хөмсгөө зангидан Жонгүгийн амнаас тамхийг аваад гишгэчхэв. Харин оронд нь усан үзэмтэй хатуу чихэр аманд нь хийчхэв.

Жонгүг түүн рүү муухай харах ч бас ч илт дургүй биш байгаа нь харагдана.

"Тамхи биед муу! Та дахиж битгий татаарай!
—- ахаа та одоо завтай юу? "

"...Яах гээв?"

"Намайг сундлаад салхи татуулаад давхиж болох уу?"

Us, againWhere stories live. Discover now