EPISODE TWO

239 30 3
                                    

"Хөөх, юу вэ? Саяны хөдөлгөөнийг таван минутанд сурчихаж байгаа юм уу?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Хөөх, юу вэ? Саяны хөдөлгөөнийг таван минутанд сурчихаж байгаа юм уу?"

"Манай бяцхан Майкл Жэксон буцаад хүрээд ирчихжээ!"

Бүжгийн бэлтгэлийн үеэр Никиг шинэ хөдөлгөөнөө хурдан сурсанд нь ах нар сайшаан магтсаар ийн онгирооход Ники ичингүйрэн инээнэ.

"Манай энтертайнмент дахиад шинэ охидын хамтлаг гаргахаар болжээ? Сүүлийн үед их олон хамтлаг дэбют хийж байна шүү" гэсээр Сонү уулга алдах бол Ники ахынхаа утсыг шүүрч аван шинэ охидын хамтлагийн талаарх нийтлэлийг анхааралтай гэгч нь уншина.

Шинэ охидын хамтлагийн гишүүдийн зурган дунд Никигийн өмнөөс айж эмээх ч үгүй түүнийг шүүмжилсэн охины зураг байлаа. Түүний зургийг харсан Ники нүүр дүүрэн инээд алдана.

*****

NI-KI's POV

"Чиний сэтгэл санаа буцаад дээрдчихээ юу? Наомиг мартчихсан юм уу?"

Жэйк ах шивнэх шахам надаас ийн асууна.

"Мартчихсан юм биш мартах гээд хичээж байгаа. Нэгэнт дууссан харилцааг дурсаж шаналаад байх утгаггүй санагдсан юм"

Наомигаас салснаасаа хойш би өөрийн сэтгэлзүйг сайн удирдаж чадахгүй байсан. Юунд ч юм гомдож, уурлаад, хамгийн сайн хийдэг бүжиг гэгчээ хүртэл сайн хийж чадахаа больчихсон байсан. Шинэ хөдөлгөөнийг багадаа таван минутын дотор сурчихдаг байсан хэрнээ хоёр, гурван өдөр болсон ч сайн цээжлэж чадахгүй байсан. Олон жил үргэлжилсэн үерхэлээ дуусгасаны дараа миний амьдрал орвонгоороо эргэчихсэн юм шиг санагдах нь олонтаа.

Хэн ч, ямар ч нөхцөл байдалд надтай харилцаа тогтоох үед би өөрийн эрхгүй тэр хүмүүсийг гомдоож, өөрөөсөө түлхсэн. Ингээд бодох нь ээ, нэг хэсэг үнэхээр галзуу амьтан байж. Тийм зан ааш гаргадаг байсан болохоор найзууд маань битгий хэл гишүүд, арын ажилчид хүртэл надтай харилцахаас зайлс хийж байсан нь аймшигтай. Бүгд надад дургүйцэж, бүгдэнд нь миний гаргаж байгаа ааш зан таалагдахгүй байсан хэдий ч хэн нь ч намайг загнаж, зэмлээгүй.

ОРХИЖ БОЛОХГҮЙ БИДWhere stories live. Discover now