EPISODE ELEVEN

146 20 9
                                    

Сөүлээс нэлээд зайтай байх онгон байгаль дахь зураг авалт найман цаг үргэлжилсэний эцэст дуусах тийшээ хандаж байлаа

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Сөүлээс нэлээд зайтай байх онгон байгаль дахь зураг авалт найман цаг үргэлжилсэний эцэст дуусах тийшээ хандаж байлаа. Өдөржин хоолоо сойж, богино банзал, урт оймс, цагаан мөр гарсан цамцтай даарсан Иён одоо л нэг юм зузаан куртик нөмрөн, хөлөөрөө бүтээлгэ ороон сууна.

"Хонгор минь" хэмээн Австрали аялагаар орилох залуу мэдээж Фэликс байлаа.

Иён түүнээс залхсан аятай гүнзгий амьсгаа аван хэсэг нүдээ анин сууж байгаад аяны сандал дээрээс босон Фэликсийн зүг алхлаа.

"Энд юу хийж байгаа юм?"

Эмэгтэй хүйтэн өнгө аясаар ийн асуухад Фэликс зөвхөн түүний өмнө гаргадаг хүйтэн инээмсэглэлээрээ инээгээд "хүн сэтгэл гаргаад ирж байхад яагаад байгаа юм бэ? Гомдмоор байна шүү"

"Ир гэж гуйгаагүй шүү дээ"

Фэликс гартаа байх том цэцгийн баглааг эргүүлж тойруулж харж байснаа Иён руу сунгана. Тэр найз бүсгүйгээ цэцэг авах дургүйг мэдээгүй бололтой.

Иён нүднийхээ булангаар цэцэг рүү нь хальт харчихаад "би энүүгээр чинь яах юм бэ? Энэ өвсийг чинь идэх юм уу?"

Фэликсийн уур хүрч эхлэж байгаа бололтой хэлээрээ хацраа түлхээд оройн одыг ажиглан зогсохдоо "эмэгтэй хүн мөн юм уу? Эмэгтэйчүүд цэцэг авах дуртай байдаг шүү дээ... ялангуяа надаас" гэсээр хөмсгөө өргөн инээд алдана.

Иёны харц зөөлрөн инээд алдаад "ямар эго өндөртэй юм бэ? Бусад нь яадаг юм мэдэхгүй ээ, би лав цэцгэнд дургүй. Зүгээр л харахаас өөр зүйл хийж болохгүй шүү дээ"

"Гэхдээ хоёулаа огт хосууд шиг биш байна аа. Хүмүүс сэжиг авчихвал бүр л долоон дор юм болно шүү дээ"

Иён толгойгоо дохин "аан, надад санаа зовсондоо ирээгүй байх нь ээ? Бизнес харилцааныхаа талаар л ярих гэж ирсэн байх нь" гэсээр урам хугарсан аятай инээнэ.

LEEYEON's POV

Би энэ хүнээс юу хүлээсэн юм бол? Намайг халамжлахыг уу? Намайг хайрлахыг уу? Намайг эрхлүүлэхийг үү?

ОРХИЖ БОЛОХГҮЙ БИДDonde viven las historias. Descúbrelo ahora