EPISODE EIGHT

140 21 6
                                    

"Та нарт Иён өөрчлөгдсөн юм шиг санагдаж байна уу?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Та нарт Иён өөрчлөгдсөн юм шиг санагдаж байна уу?"

Иёны хамтлагийн гишүүн болох Амилиа түүнийг ариун цэврийн өрөө орсон хойгуур шивнэх шахам бусдаасаа ийн асууна.

"Иён яасан гэж?"

"Ники ахаас салсанаас хойш эрс өөрчлөгдчихсөн юм шиг? Даруухан, их юм ч ярьдаггүй, хүний өөдөөс ч юм хэлж чаддаггүй байсан хэрнээ салсанаасаа хойш хэлэх гэснээ хэлчихдэг, нүүрээ ч гэсэн илүү тод будаад, их яриа болчихсон"

"За яахав дээ, өөрийгөө өөрчилмөөр байсан юм байлгүй"

Амилиа хэсэгтээ чимээгүй сууж байснаа дахин ам нээн "Фэликс ахтай харьцаж байгааг нь мэдэх үү?"

Түүний энэ асуултанд гишүүд нь бүгд гайхан, амаа ангайх нэгэн нь амаа ангайн суух аж.

"Хэр удаж байгаа юм? Чи хэзээ мэдсэн юм?"

Бёл хөмсгөө зангидсаар асуулт асуухад Амилиа ахлахчийнхаа гэнэтийн ширүүн асуултыг сонсчихоод гацаж түгдрэн "Ники ахаас салсаны дараахан... сар орчмын өмнө юм уу?"

"Никигээс салчихаад шууд харьцаж эхэлсэн юм уу?"

Юри гайхширан ийн асуухтай зэрэгцэн Иён хүлээлгийн өрөөнд орж ирээд "яагаад болохгүй гэж? Угаасаа салчихсан юм чинь" гэсээр хөлөө ачин сууна.

Салаад сар гаруй хугацаа өнгөрсөн нь өдөр хоног хэр хурдан өнгөрч буйг илтгэх шиг.

Иён салсанаасаа хойш өмнөх Иён байхаа больсон нь хэн бүхнийг гайхшруулна. Бүрэг, дуугүй, хүний өөдөөс тайлбар ч тавьж чаддаггүй байсан тэрээр гэнэт л эрс өөрчлөгдчихсөн.


yong.lixx
-маргааш завтай юу?
Завтай бол уулзах уу?

yeonstar00
-хаана уулзахаа хэлээрэй.


LEEYEON's POV

Мэдэхгүй байна.

Яагаад муу охин шиг аашлаад байгаагаа үнэхээр мэдэхгүй нь ээ.

ОРХИЖ БОЛОХГҮЙ БИДWhere stories live. Discover now