EPISODE THIRTEEN

201 24 7
                                    

Иёны зүрхэнд сэв суулгасан тэр шөнөөс хойш Фэликс хоёр долоо хоногийн турш, орой бүр түүн рүү уучлалт гуйсан зурвас бичсэн ч охин огтхон ч хариу өгөхийг хүссэнгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Иёны зүрхэнд сэв суулгасан тэр шөнөөс хойш Фэликс хоёр долоо хоногийн турш, орой бүр түүн рүү уучлалт гуйсан зурвас бичсэн ч охин огтхон ч хариу өгөхийг хүссэнгүй.

*****

Фэликс Иён руу хар дугтуй гэмшилтэй нь аргаггүй сунгана.

"Юу юм?"

Охин хариуд нь хөмсгөө байдгаараа зангидан ийн асуух бол залуу "урилга... Наён эгч шинэ цомог нь их амжилттай байгаа гээд үдэшлэг хийж байгаа юм. Тэгээд чамд энэ урилгийг өгчих гэсэн"

"Өөрөө очих юм уу?"

Фэликс толгой дохин "мэдээж би очно"

"Тэгвэл хэрэггүй ээ. Өөртэй чинь удаан хамт баймааргүй байна" гэхэд залуугийн гэмшлийн төрх сарнин алга болж өмнөх л ширүүн царай гарч ирлээ.

"Ёстой нэг... Наён эгч чамд зориулаад урилга явуулж байхад... уучлаарай!! Миний буруу! Тэр шөнө үнэхээр уучлаарай. Тэглээч би чамайг яагаа ч үгүй биз дээ? Зүгээр л үнссэн шүү дээ. Үнсэх гэдэг хосуудын дунд байх л асуудал"

Фэликсийг ширүүвтэр өнгө аясаар ийн хэлэхэд Иёны нүдэнд нулимс цийлэгнэнэ. Охин хүүхдийн сэтгэлд юм хийчихээд, бүр тохиролцооны үерхэл байж ийм юм ярьж байхад хэн гуниглахгүй, шархлахгүй гэж?

Фэликс хэсэг чимээгүй зогсож байснаа "тэгээд чи өөрөө л шийд дээ! Үдэшлэгт явдаггүй Ники, Юнги ах хүртэл очиж байхад" хэмээн уруулаа өргөсөөр дээгүүр харна.

LEEYEON's POV

Ники ах хүртэл үү? Түүнтэй тааралдахын тулд очих хэрэгтэй юм болов уу? Энэ адгуустай зүгээр л хамт явахад болох юм биш үү? Очоод түүнээс зайгаа барьчихад л бол оо.

Би үнэхээр түүнийг хармаар байна. Санаад байна. Үнэрийг нь, тэврэлтийг нь, над руу хараад инээдэг тэр дулаан инээмсэглэлийг нь гээд бүгдийг нь санаад байна.

ОРХИЖ БОЛОХГҮЙ БИДWhere stories live. Discover now