EPISODE FOUR

204 22 6
                                    

riki_ni12-Иёнаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

riki_ni12
-Иёнаа.
Би чамд сайн гэдэг нь үнэн шүү.
Чи намайг загнаж байснаа санаж байгаа биз дээ? Тэр өдрөөс хойш л... чиний аура нэг тийм онцгой санагдсан.
Хэр баргийн инээгээд байдаггүй ч хөөрхөн, инээхээрээ... ямар ч хүнийг өөртөө дурлуулж чадахаар тийм л дулаахан инээмсэглэлтэй чамд үнэхээр дурлахгүй байж чадаагүй.
Хүсвэл би Шотаро ахтай бичсэн зурвасуудаа уншуулъя. Би үнэхээр тэр талаар мэдээгүй~

Хэрэггүй зурвасууд хүлээж аваад аль хэдийн долоон хоног болчихжээ.

Ники ах уучлалт гуйж, өөрийгөө мөрийний талаар мэдээгүй гэдгээ тайлбарлах гэж их хичээж байгаа. Тааралдах бүртээ нөгөө зүйлсээ ярьж, бусад үед байнга зурвас бичнэ. Энэ үйлдэл нь намайг улам бүр залхаагаад байгааг яагаад ойлгохгүй байгаа юм бол?

"Ники ах тийм зүйл хийсэн гэж үү? Үгүй байлгүй дээ"

Бёл эгч ч түүний энэ үйлдэлд итгэж ядан ийн уулга алдана.

"Би ч гэсэн итгэхгүй байгаа ч гэсэн... зүгээр л уучилж чадахгүй байна. Та Ники ах, Сонү ах энэ тэртэй дажгүй ойр дотно юм чинь Ники ахыг байнга зурвас бичихээ боль гээд дамжуулаад хэлээд өг л дөө"

"Чи өөрөө очоод ярилцаа. Эр эмийн хооронд илжиг жороолно гэдэг үг байдаг биз дээ? Очоод зүгээр л тайлбарыг нь нэг удаа анхааралтай сонсоод үз"

*****

"Бид одоо ч ярилцаж болохгүй юу?"

Хаалганы зүг харвал дахиад л Нишимүра Рики...

"Би хоолойн бичлэгт орох гэж байна" гэсээр түүн рүү нүднийхээ булангаар харчихаад харцаа продюсер луу шилжүүллээ.

"Та түр гарч байж болох уу? Бид хэдхэн минут ярилцаадхъя"

Ники ах продюсерт хандаж ийн хэлэх бол продюсер хэсэг гайхаж, бидэн рүү ээлжилж харж байснаа юу ч дугаралгүй гараад явчихав. Одоо бид л үлдлээ.

ОРХИЖ БОЛОХГҮЙ БИДWhere stories live. Discover now