EPISODE NINE

130 15 5
                                    

LEEYEON's POV

اوووه! هذه الصورة لا تتبع إرشادات المحتوى الخاصة بنا. لمتابعة النشر، يرجى إزالتها أو تحميل صورة أخرى.

LEEYEON's POV

Анхны болзоон дээрээ болзох санал тавьж байгаа хүнийг би анх удаа л харж байна. Үнэндээ сайн мэдэхгүй байна аа. Ники ахаас салсанаас хойш бүх зүйлд эргэлзээд, тэр хүн миний талаар боддог болов уу, Наомитойгоо буцаад нийлсэн болов уу гэх бодол байнга орж ирж байгаа. Магадгүй би Фэликс ахтай болзоод эхэлчихвэл түүнийг мартаж чадах байх.

"Би өнөөдөр хэтэрхий яарчихав уу даа? Тухгүй байлгасан бол уучлаарай... чиний ардаас их олон залуус гүйдэг шүү дээ. Ихэнх л эрэгтэй аядолууд чамайг сонирхдог, шохоорхдог. Тийм болохоор л... юу ч гэмээр юм дээ. Чамайг хүнд алдмааргүй санагдаад байсан гэх юм уу? Чамайг минийх л байгаасай гэж бодсон болохоор болзох саналаа ч гэсэн жоохон түрэгдүүлчихлээ" гэсээр Фэликс ах над руу ч харж чадалгүй ийш тийш нүдээ гүйлгэнэ.

Энэ хүнийг Бёл эгч яагаад зөвшөөрөхгүй байгаа юм бол? Муу хүн гэж лав огт харагдахгүй байна. Өдөржингөө хамт байсан хэрнээ үргэлж инээгээд л, ямар ч зүйлийг эерэгээр хүлээж аваад.

"Зүгээр ээ. Надад огтхон ч тухгүй байгаагүй. Харин ч хөгжилтэй байлаа. Сүүлд хэзээ ингэж гоё болзоонд явсанаа ч санахгүй байна" гэхэд Фэликс ах одоо л нэг юм нүүр дүүрэн инээмсэглэн, сэтгэл нь амарсан янзтай "тийм бол ашгүй дээ... болзох талаар... сайн бодож байгаад надад хариугаа хэлээрэй" гэчихээд миний үгийг ч сонсолгүй "за за, ядарч байгаа байх. Одоо орж амар даа. Би ч гэсэн одоо зураг авалттай" хэмээн гараа даллассаар машиндаа суун хөдлөөд яваад өгөв.

Түүний машин зогсоолоос гарч явах хүртэл харж зогсож байгаад эргэж харан алхах гэхэд хажуу талаас машины тод гэрэл туслаа. Нүдээ үл ялиг тагласаар нөгөө зүг рүү харах үед жолооч нь гэрлээ унтраан машинаасаа бууж ирнэ.

Ники ах?

Ники ах машиныхаа хаалгыг тас хийтэл хүчтэй хаагаад миний зүг алхана.

"Энд юу хийж байгаа юм?"

Намайг ийн асуухад Ники ах хэсэгтээ чимээгүй зогсож байснаа зогсоолын том хаалга руу заагаад "тэрэнтэй болзоод байгаа юм уу?"

ОРХИЖ БОЛОХГҮЙ БИДحيث تعيش القصص. اكتشف الآن