EPISODE FIVE

186 19 5
                                    

"Та ч гэсэн миний насан дээр болзож байсан биз дээ? Дуучин байлаа гээд болзож болохгүй гэсэн хууль Солонгост байхгүй биз дээ? Би та нарын хэлснээр байнга хоолны дэглэм барьж, хий гэсэн үйлдэлийг чинь хийж, ярь гэсэн зүйлийг чинь ярьдаг

Rất tiếc! Hình ảnh này không tuân theo hướng dẫn nội dung. Để tiếp tục đăng tải, vui lòng xóa hoặc tải lên một hình ảnh khác.

"Та ч гэсэн миний насан дээр болзож байсан биз дээ? Дуучин байлаа гээд болзож болохгүй гэсэн хууль Солонгост байхгүй биз дээ? Би та нарын хэлснээр байнга хоолны дэглэм барьж, хий гэсэн үйлдэлийг чинь хийж, ярь гэсэн зүйлийг чинь ярьдаг... миний сэтгэл... би энийгээ ядаж өөрөө мэдчихэж болно биз дээ?"

Нүд дүүрэн нулимстайгаар менежер лүүгээ муухай харсаар, Ники ахын зааж өгснөөр ийн хэлэхэд менежер хэлэх үггүй болчихсон мэт л хэсэгтээ чимээгүй зогсож байснаа хүндээр санаа алдаад "би чамайг карьераа сүйтгэчихвий гэсэндээ л хэлсэн юм. Хэрэв та хоёрын харилцаа олон нийтэд ил болвол... би чамайг хамгаалж чадахгүй шүү"

"Намайг хамгаалж өгөх хэрэггүй ээ, зүгээр"

"Би болилоо. Чамд өөр менежер хуваарьлаад өг гэж би захиралд хэлнэ. Шинэ менежер чинь чамайг ойлгох байлгүй. Би үнэхээр чамтай санал нийлэхгүй юм байна" гэсээр миний хариултыг ч сонсолгүй гараад явчихав.

*****

"Менежертэйгээ ярилцсан уу?"

Ники ах санаа зовсон янзтай нүд рүү минь ширтэнэ.

"Ярилцсаан... эцэст нь би харилцаагаа авч үлдэхээр болоод, харин менежер өөр артист дээр хуваарьлагдахаар болчих шиг боллоо"

"Чи сэтгэлээр унаж байна уу?"

Би менежергүйгээр ажиллаж бас амьдарч чадна аа. Гэхдээ энэ хүнгүйгээр чадахгүй байх. Энэ хүн амьдралаас минь алга болчихвол миний биеийн тал хэсэг агаарт уусчих шиг л санагдах байх. Сүртэй сонсогдож байгаа ч би үнэхээр чадахгүй ээ. Энэ хүн байхгүй болчихвол орон зайг нь үгүйлээд тайван ч сууж чадахгүй.

"Үгүй ээ, угаасаа бид хоёр анхнаасаа л харилцаа муутай байдаг байсан юм. Менежер надад янзан бүрийн юм тулгаад л... харин ч баяртай байна. Шинэ менежертэйгээ сайн ойлголцох байх аа" гэсээр Ники ах руу хараад инээхэд үсийг минь зөөлнөөр илээд "тийм бол ашгүй дээ"

ОРХИЖ БОЛОХГҮЙ БИДNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ