Крис бол Крис биш!

4.9K 217 22
                                    

Сүёон өрөөн дотор хоёр тийш холхин Марк толгой гудайлган сууж байхад

Сүёон нухацтай царайлан: Марк тэр залуу яавч эрүүл биш байх! Эсвэл намайг хиймэл тархитай тэнэг санаанд нь хууртчихаар эрх охин гэж бодож байгаа байх!

Марк өчигдрийн уусан жаахан пивондоо шартсан байх бөгөөд ярвайн: Юу тэрвээ? Сүёон битгий урдуур холхиод байлдаа тэнгэр газар дайвалзаад чи 4 болж харагдаад байна. *толгойгоо барих*

Сүёон ташаандаа гараа аван: Тэр Крис эсвэл бүр толгойн усаар дүүрцэн тэнэг эсвэл надад дурлаад нүдэн сохорч чихэн дүлийрсэн балай байх! *нухацтай царай гаргах*

Марк толгойгоо барин буйдан дээр хэвтэхэд

Сүёон чухал царайлсаар: Гэрлэхийг хүсэхгүй байгаа хүнтэйгээ болзох чинь эрүүл хүний үйлдэл мөн үү? Тэрэнд надад дурлах хэрэггүй ээ гэж дахин дахин хэлсээр байхад үнэхээр нойтон хамуу шиг юмаа!!!! Хццсс тэгээд сайн гэнэ шүү! *ёжтой инээх* Инээд хүргэж байх шив! Ийм үгэнд нь дунд сургуулийн охидууд л итгэдэг юм байгаа биз! Танилцаад долоо ч хоноогүй юм байж~ *ярвайх*

Сүёон өөртэйгөө ярин зогсож байгаад Марк руу харахад тэр хурхиран унтаж байлаа.

Сүёон толгой сэгсрэн: Аягүү аягүү ганц пиво ч шингээж чадахгүй арчаагүй амьтан болдоо!!!! *ярвайх*

***

Хэд хоногийн дараа

Сүёон цонхоор гадаах орчныг ширтэн сууна. Гадаа намар дуусаж өвлийн урь орон бага зэрэг хүйтэн салхи сэвэлзэж байлаа.

Крис болон түүний найзууд сургууль дээр харагдахгүй байгаан Сүёоныг бага ч гэсэн баярлуулж Крис тэрний хариунаас болж бууж өгсөн бололтой гэж бодон сэтгэл хангалуун сууж байлаа.

Гэнэт халаасанд нь утас чичрэн Сүёон сандран утсаа гаргаж ирж харахад зурвас ирсэн байв.

Сүёон дугаарыг нь харахад танихгүй дугаар байх бөгөөд зурвасыг нээн уншихад

~ Би хэзээ ч бууж өгөхгүй!
гэсэн байлаа.

Сүёон ярвайн: Юу вэ?

Сүёон мессежийг устган халаасандаа утсаа хийхэд дахин чичрэн багш руугаа хараад утсаа гаргаж ирэн харвал зурагт мессеж ирсэн байлаа.
Мессежийг нээн үзвэл Сэхүний зураг байх бөгөөд дээр нь "Удахгүй уулзъя" гэж бичсэн байлаа.

Сүёон ярвайн: Нойтон хамуу! *бувтнах*

***

Цайны цаг болоход Маркыг хүлээн саравчинд сууж байхад тэр ч гартаа хоёр сүү хавчуургатай талх барьсаар гүйж ирэн хажууд суугаад амьсгаадан: Цайны газар байсаар байхад яагаад заавал энд хооллох ёстой юм бэ!!!! *гонгинох*

/Дууссан/ ∞You Don't Love Me∞Where stories live. Discover now