Хайр.

4.3K 210 29
                                    

Марк Сүёоны ангийн үүдэнд түүнийг хүлээн хана налан зогсон удалгүй Сүёон ангиасаа гарч ирэхэд Марк түүний гарнаас чирч эхлэх нь тэр.

Сүёон: Яаа! Хичээл орж байна ш дээ!

Марк тэрнийг дагуулж явсаар тэд байнга суудаг саравчиндаа ирэхэд Сүёон хөмсгөө зангидан: Юугаа хийгээд байгаа юм?

Марк нухацтай царайлан: Өчигдөр хаана хоносон юм? Ах над руу залгаж чамайг гэртээ ирж хоноогүй гэж хэлсэн. Арай Сэхүнтэй~

Сүёон тэрний шилбэ рүү өшиглөн: Битгий дэмийр!

Марк ярвайн: Яааа! Тэгээд би өөр юу гэж бодох юм өдөр хичээл тараад дагаж яваад гэртээ хоноогүй гэхээр~ Чамд манайхаас өөр очих айл байхгүй биз дээ?

Сүёон хөмсгөө зангидан: Байгаа за юу! Танайд очихыг ч тэр гэртээ очихыг ч тэр хүсэхгүй байна!!!!!

Марк Сүёоны нүдэнд нулимс цийлгэнэхийг харан гайхширсаар: С-Сүёон-аа!!!

Сүёон чанга уйлан доошоо суухад Марк сандран: Сүёон-аа яасан бэ? Тэр тэр залуу чамайг гомдоогоо юу? Ашш~ ингэхийг мэдсэн бол чамайг хамт явуулахгүй байсан юм. Яасан тэр чамайг хүчирхийлэх гэж оролдсон юм уу?

Сүёон улам чанга уйлан: БИ ТИЙМ АМАРХАН ХАРАГДААД БАЙНА УУ! ЧИ ХҮРТЭЛ НАМАЙГ ТИЙМ АМАРХАН АМЬТАН ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ УУ! ААААААА *орилж уйлах* ААВААААААА БИ ТА НАРЫГ БҮГДИЙН ҮЗЭН ЯДАЖ БАЙНА! МУУ САЙН ЮМНУУД НАМАЙГ ЯАЖ ЧАДАХГҮЙ ГЭЖ БОДОО ЮУ! ТА НАР БҮГД ХӨГИЙН ХУДАЛЧ ХУУРМАГ АМЬТАД!!!!!

Марк том нүдэлсээр эргэн тойрноо харан хүн байгаа эсэхийг шалган Сүёоныг чимээгүй болгох гэж янз бүр болж байхад Сүёон чанга уйлсан хэвээр Маркийн шилбэ рүү дахин өшиглөөд сургуулиас гарч явах нь тэр.

Марк хэдий Сүёоны араас явах гэсэн ч хөлөн бараг л мэдээ алдаж хөдөлж чадахгүй байлаа.

***

Марк Сөүлийн их сургуулийн ойролцоох кафед Сэхүнийг хүлээн байн байн цаг руугаа харан сууна. Удалгүй кафе нь хаалганы дээр байх хонх дуугарахад Марк үүд рүү харвал Сэхүн найзуудтайгаа орж ирэн найзууд нь өөр тийшээ очиж суун Сэхүн Марк дээр ирэн: Сайн уу! *инээмсэглэх*

Марк босож бөхийгөөд: Сайн байна уу!

Сэхүн түүний өөдөөс харж суусны дараа Марк ч бас суулаа.

Марк: Та ямар нэгэн юм захиалах уу?

Сэхүн инээмсэглэн: Хэрэггүй дээ! Би одоо бэлтгэлтэй болохоор шууд яриандаа орцгооё!

/Дууссан/ ∞You Don't Love Me∞Where stories live. Discover now