Хүнд үед нь түүнд хэрэгтэй хүн байхыг хүсэж байна.

3.7K 209 35
                                    

Сэхүн Сүиний өрөөнд өдрийн хоол барьсаар орж ирэхэд Сүёон Сүиний дэргэд сууж байлаа.

Сүёон Сүин хоёр хөгжилтэй зүйлс ярьж байсан бололтой инээлдсээр Сэхүн рүү харан

Сүёон суудлаасаа боссоор инээмсэглэн: Ирчихсэн үү?

Сэхүн үл тоох аядан чимээгүй явсаар зүүн буланд байх буйдан дээр очиж суун ширээн дээр авчирсан хоолоо тавин задалж байхад

Сүёон Сүин рүү харж инээмсэглэн: За би явлаа! Орой ирнээ Сүин-аа!

Сүин: Эгчээ! Та хоол идээгүй биз дээ? Гурвуулаа хамтдаа хооллоцгооё!

Сүёон Сэхүн рүү харахад Сүин ах руугаа харан: Ахаа Сүёон эгч бид хоёртой хооллож болон биз дээ?

Сэхүн чимээгүй сууж байхад Сүёон доошоо харан үл ялиг инээмсэглээд Сэхүний хажууд очиж суув.

Тэд хооллож байхад Сүин Сүёон хоёрын аман хуурай байх завгүй хөгжилтэй зүйлс ярилцан Сэхүн өөрөө ч мэдэлгүй Сүёоны өмнө хачирнууд сольж тавьж байв.

***

Сэхүн компани руугаа яван замдаа Сүёоныг хүргэж өгөхөөр болж тэд яг одоо Сэхүний машинд чимээгүй явцгааж байлаа.

Сэхүн зөвхөн урдах замаа харан анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээж байсан ч түүн рүү цоо ширтэх Сүёоны харц түүнийг сандаргаж байв.

Сэхүн: Хүний ширтэх чинь бүдүүлэг хэрэг!

Сүёон ширтсээр: Миний дур!

Сэхүн хоолойгоо засан: Эвгүй байгаа болохоор урагшаа хар!

Сүёон толгой сэгсрэн: Хүсэхгүй байна.

Сэхүн нухацтай царайлан: Анхаарал сарниад байгаа болохоор урагшаа хар! *Сүёон руу харах*

Сүёон хошуугаа унжуулан хөмсгөө зангидсаар элгээ тэврэн урагшаа хараад: Өөрөө ч гэсэн дураараа аашилдаг юм байж! *бувтнах*

Тэд Сүёоны гэрийн өмнө ирж зогсоход Сүёон дахин Сэхүн рүү ширтэж эхэллээ.

Сэхүн Сүёон руу харан: Буухгүй юм уу?

Сүёон өндийн түүний хацар дээр үнсэн: Би чамд зөвшөөрч байна! *инээмсэглэх*

Сэхүн хөмсгөө зангидан: Юу?

Сүёон долоовор хуруугаа Сэхүний зангидсан хөмсгөн дээр тавин: Хөмсгөө битгий зангидаж бай хурдан үрчлээтэн шүү! Чи надаас үерхэхийг гуйсан. Харин би зөвшөөрч байна. *жаргалтайгаар инээмсэглэх*

/Дууссан/ ∞You Don't Love Me∞Where stories live. Discover now