Би чамд хайртай!

7K 379 33
                                    


Сэхүн инээмсэглэн: Орой ирж авах уу?

Би бүсээ тайлан: Үгүй ээ өнөөдөр Марктай уулзах болохоор өнөөдөртөө эртхэн харьдаа! Сүин-д одоо та маш их хэрэгтэй байгаа ш дээ~

Сэхүн миний гарнаас атган: Ойлголоо. Тарахаараа яриарай!

Би толгой дохин Сэхүний машинаас буун гараа даллахад тэр ч бас ажил руугаа явлаа.

Би жаргалтайн аргагүй кафен хаалгаар ороход ЛуХан ах аль хэдийн ирчихсэн байв.

ЛуХан над руу харан инээмсэглэсээр: Сайн уу!

Би инээмсэглэн: Өглөөний мэнд ЛуХан ахаа!

Би хувцас солих өрөө рүү явж хувцсаа солиод гарч ирэхэд ЛуХан ах: Тэгээд болзоо чинь ямар байв даа? *инээмсэглэх*

Би инээмсэглэн гараа дээш нь өргөж бугуйгаа түүнд харуулан: Бид одоо жинхэнээсээ хосууд болсон. *малийх*

ЛуХан ах: Манай Сүёон хөөрхөн гинжтэй болжээ. *инээх*

Би бугуйвч руугаа ширтэн жаргалтай инээмсэглэж байлаа. Анх удаа л хүнтэй үерхэж байна. Анх удаа л ааваасаа өөр хэн нэгэн залууг чин сэтгэлээсээ хайрлаж бас түүнд шунаж байна.

Нэг мэдэхэд л өдрийн цайны цаг болж ЛуХан ах бид хоёрын ээлжээ солих цаг болсон байлаа.

ЛуХан ах: Сүёон-аа хогоо аваачиж хаячхаад хүрээд ир!

Би толгой дохин: Ойлголоо убба! *инээмсэглэх*

ЛуХаны талаас

Сүёоныг хог асгахаар явсны дараа хормогчоо тайлан ажлаа хүлээлгэж өгөхдөө бэлдэн зогсож байхад кафен хаалга дуугаран үйлчлүүлэгч орж ирэв.

Үүд рүү харахад нэг л танил царай байлаа. Тэр залууг хаана харснаа санах гэж хичээн түүн рүү ширтэж байхад залуу миний урд ирэн: Сүёон байхгүй байгаа юм уу?

Одоо л тэрнийг саналаа Сүёоны өөр нэгэн найз залуу. Одоо яах вэ? Сүёоныг уг нь ийм хүүхэд гэж бодоогүй ч~ гэхдээ тэр Сэхүнтэй албан ёсоор үерхэж байгаа гэж надад хэлсэн болохоор энэ залуу магадгүй түүний араас гүйдэг залуу байх гэсэн бодол төрсөөр: "Сүёон аль дээр явчихсан!"

Өнөөх залуугийн нүд томрон: Юу? Сая л кафед байна. Хурдан ир гэчихээд~ *бувтнах*

Тэр утсаа гаргаж ирэн Сүёон руу залгах гэж байхад

Би: Тэр гэр лүүгээ явчихсан. Дөнгөж сая~ *дуу сулрах*

Өнөөх залуу хөмсгөө зангидан над руу нухацтай харахад нь шүлсээ гүд хийтэл залгиад доошоо харлаа. Худлаа хэлж үзээгүй болохоор яасан эвгүй юм бэ?

/Дууссан/ ∞You Don't Love Me∞Where stories live. Discover now