Үнэн ба Худал.

3.9K 203 29
                                    

Сэхүнээс ямар нэгэн хариу ирээгүй ч түүнийг хэлсэн газартаа хүлээн сууна. Дотроо бүхэл таамгуудыг дэвшүүлэн түүнтэй уулзаад юу гэж хэлэхээ ч бодож байлаа. Кофешопын шилэн том цонхоор эргэн тойрноо ажиглаж машины зогсоол явган хүний замаас нэг ч хормоо салгасангүй. Урдаа байх утсаа дуугарахыг хүлээн түүнийг миний явуулсан мессежийг уншаагүй юм болов уу? гэж бодон дугаарын хийн залгахад утас нь асаалттай байлаа. Ганц дуудуулаад л тасалсан болохоор тэр миний мессежийг унших байх гэсэн сэтгэлээр түүнийг хүлээсээр аль хэдийн гурван баббле ти дуусгасан байв. Дахиад л өнөөх хачин мэдрэмж мэдрэгдэн цээжин тушаа ямар нэгэн зүйл тээглэж амьсгалыг минь боож байгаа юм шиг санагдан, нүдэнд нулимс цийлгэнэж байлаа.

Доголон нулимсаа хурууныхаа өндгөөр хөнгөхөн арчаад доошоо харж инээмсэглэн: Юундаа уйлаад байгаа юм тэнэг Сүёон! *гүнзгий амьсгаа авах* Өдөржин хаалганы жингэнэх чимээгээр орж ирсэн хүн бүр лүү итгэл тээнэ нүдээ ширгэтэл ширтсэн болохоор л нүд хорсоод нулимс гарч байгаа хэрэг. *нулимсаа арчих*

Гэхдээ Сэхүнийг завгүй байгаа гэж бодсоор түүнийг ирэх хүртэл нь хүлээхээр шийдэн дахин нэг баббле ти захиалан ширээгээ дэрлэн утсаа дэмий л товшин сууна. Гэгээ тасарч оройн 7 цаг өнгөрөхөд гэдэс өлсөж дуугарах гэдсээ барин сууж байхад хаалганы хонх дуугаран дахин итгэл тээнэ үүд рүү харвал Сэхүн биш ч танил царай байлаа.

Жэнни миний өмнө ирэн санаа зовсон байртай: Өдөржингөө энд суусан хэрэг үү?

Миний нүдэнд нулимс цийлгэнэн хоолой зангиран доошоо харсаар уруулаа хазахад

Жэнни: Явцгаая! Би чамайг гэрт чинь хүргээд өгье!

Би чимээгүй доошоо харан Сэхүнийг ирэн гэж бодсоор сууж байхад Жэнни миний бодлыг уншсан юм шиг: Тэр ирэхгүй ээ Сүёон!

Би доголон нулимстайгаар Жэнни рүү харахад Жэннигийн царай надад санаа зовсон илт мэдэгдэж байлаа.

Бид түүний машинд суун Жэнни хаазаа гишгэн бид манай гэрийн зүг хөдлөхөд бид юу ч ярьсангүй. Уг нь Жэннигээс түүний тухай асуухыг хүссэн ч юу гэж асуухаа мэдэхгүй дэмий л цүнхнийхээ оосроос чанга атгана. Бид ямар нэгэн харилцаатай хүмүүс биш шүү дээ! Зүгээр л~ зүгээр л~

Сэхүнтэй ямар харилцаатайгаа тодорхойлоход хэцүү юм. Би хэлж мэдэхгүй байна.

Цонхоор гэрлийн шонгуудыг чимээгүй ширтэн явсаар нэг мэдэхэд манай гэрийн үүдэнд ирж зогсон би машинаас буух гэж байхад

/Дууссан/ ∞You Don't Love Me∞Where stories live. Discover now