Магадгүй, Магадгүй би түүнд боломж олгох хэрэгтэй байх~

4K 188 10
                                    

2015 оны нийт элсэгчдийн төгсөлтийн шалгалт дуусаж Сүёон сургуулиас гарч ирэхэд Марк үүдэнд түүнийг хүлээн зогсож байлаа.

Марк Сүёон дээр гүйж очин: За яасан гайгүй юу?

Сүёон толгой дохин: Тиймээ!

Марк Сүёоны царай руу харан: Гэхдээ наад царай чинь зүгээргүй л юм шиг байна даа!

Сүёон инээх аядан хацраа барьж үзэн: Я-Яасан зүгээр л байна ш дээ!

Марк нухацтай царайлан: Чи үнэхээр зүгээргүй харагдаж байна. Яг л нэг тийм~ нэг тийм~ *нүдээ эргэлдүүлэх* Ямар ч гэсэн сайнгүй харагдаж байна.

Би ч гэсэн өөрөө яагаад байгаагаа ойлгохгүй байна. Шалгалтанд ихэнх мэддэг зүйл байсан. Өөртөө итгэлтэй бүгдийн хийсэн. Гэхдээ цээжин дээр ямар нэгэн зүйл дараад байгаа юм шиг амьсгал боогдож өвдөөд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг~ Мэдэхгүй мэдэхгүй мэдэх юм алга байна.

Марк Сүёоны урдуур гараа савчуулан: Сүёон чи нэг л хачин байна даа?

Сүёон Марк руу гөлрөн тэрнээс ямар нэгэн зүйл асуух гэж байхад түүнийг хэн нэгэн дуудах нь тэр. Тэд зэрэг хойш эргэж харахад Маркийн найзууд байв.

Сүёон Марк руу харан: Найзууд чинь дуудаж байна. Гаран гэж байсан биз дээ? Явдаа би бас харьж хэдэн хоногийнхоо нойрыг авах минь!

Марк Сүёоны руу санаа зовсон байртай: Чи бидэнтэй~

Сүёон Маркийг яриаг таслан хойш эргэж харан алхсаар: Мартаж үз! Сайхан зугаацаарай үеэлээ!!!

***

Би: Юу ч болоогүй байхад дотор бачууран уур хүрээд нэг бол сэтгэл тавгүйтэн эргэн тойрондох зүйлс дургүйг минь хүргэх гь таалагдахгүй байна. Бурхан минь гэж Кү Сүёон чи чинь яачихсан юм бэ!!!! Өөрийгөө ч ойлгох юм алга.

Дахиад л утам руугаа ширтэн сууж байгаагаа анзааран утсаа ор луу шидлээ.

Ер нь тэр яагаад мессеж бичихгүй байгаа юм? Ямар нэгэн зүйл тохиолдсон юм болов уу? Арай кинон дээр гардаг шиг ямар нэгэн осолд орчихсон юм болов уу? *толгой сэгсрэх* Үгүй ээ үгүй юу бодоод байгаа юм Кү Сүёон. ҮГҮЙ ЭЭ ЕР НЬ БИ ЯАГААД ТЭРНИЙ МЕССЕЖ БИЧИХИЙГ ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ЮМ? БИЧИХГҮЙ БАЙВАЛ ХАРИН Ч НАДАД ТӨВӨГ БОЛОХГҮЙ АМАР БИЗ ДЭЭ? *ор нь дээр суун хүн дээр санаа алдах* гэхдээ яагаад үгүй юм шиг санагдаад байгаа юм бэ? Би яагаад тэрнээс мессеж хүлээгээд байгаа юм? *утас руугаа харах* Тэр яагаад мессеж бичихгүй байгаа юм? Яагаад? *ор нь дээрээ хэвтэх* У Сэхүн би чамайг үзэн ядаж байна. Хуурамч амьтан. Бүх зүйл нь хуурамч!!!!!

/Дууссан/ ∞You Don't Love Me∞Where stories live. Discover now