У Сэхүн.

4.3K 218 19
                                    

Крис Чанёол Каи Тау Жэнни тав нулимсаа гартал инээн Сэхүн буйдан дээр муухай царайлан элгээ тэврэн сууж байлаа.

Каи инээн: У Сэхүн чи ч бүр шалдаа бууж байгаа юм байна даа! Арван жилийн охинд гологдох гэж~ *чанга инээх*

Сэхүн: -_-

Тау Чанёол хоёр газар эвхрэлдэн унаж хэт их инээснээсээ болж урсах нулимсаа арчин: Манай донжуан эгчмэд бүсгүйгээ л сонирхоод эргүүлээд явж байхгүй дүү охинд хаягдчих гэж~ *чанга инээх*

Сэхүн: -_-

Жэнни инээхгүй байхыг хичээн уруулаа жимийн Крисийн мөрөнд нүүрээ наан: Сэхүн-аа зүгээр л өөрийгөө хэн гэдгийг хэлчихгүй яасан юм бэ!!!! *инээх*

~Болсон явдлын эхлэл~

Крисийг даган бид хан мөрний гүүрэн дээр ирсэн байлаа.

Крис мөрөн рүү харан зогсож би түүний ард элгээ тэврэн нухацтай царайлан: Би тэр Крис чинь биш гэж юу гэсэн үг юм?

Тэр өмднийхөө халаасанд гараа хийн урагшаа харан чимээгүй зогсож байхад тэвчээр минь алдагдан түүний урд очиж зогсон: Хариулаач! *хөмсгөө зангидах*

Крис миний харцнаас дальдчин инээх аядаад: Т-Тэр үү?

Би: *ширтэх*

Крис малийн: Би Ву И Фан!

Би хөмсгөө зангидан: Юу?

Крис малийн: Харин миний жинхэнэ нэр И Фан байхгүй юу! Тэгээд энэ нэрэндээ ч их хайртай! *тэнэг инээх*

Би түүн рүү сонин харан: Чи яавч эрүүл бишээ! *ярвайх* Гэнэт ингээд хэл үггүй дагуулаад гараад ирэхээр гэрийнхэн чинь юу гэж бодох юм? Өөрөө зохицуулаарай чи!

Би эргэж харан явах гэж байхад Крис миний гарнаас татаж зогсоон: Чи тэгээд шийдвэрээ гаргасан уу?

Би түүн рүү эргэж харан гараа аваад: Юу гээч Крис! Би чамд яг одоо эх хэлээрээ товч бөгөөд тодорхой хэлье! Ч-и на-дад огт-оос-оо таа-лаг-д-даг-гүй! *үсэглэх* Надад чамтай үерхэх битгий хэл уулзаж амин дэмийн дутагдалд орсон юм шиг царайг чинь харах ч хүсэл алга болохоор зүгээр л гэрийнхэндээ намайг таалагдахгүй байна гээд л хэлчих л дээ! *ташаандаа гараа авах*

Крис над руу чимээгүй ширтэж би анх уулзаснаасаа хойш хэлье гэсэн бүх зүйл аман дээр гарч ирэн: Тэгээд ер нь яахаараа чи ийм болчихсон юм бэ! Хайр сэтгэл ярихынхаа оронд явж хичээлээ хийгээч! Ийм байдлаараа их сургуульд яаж орох гээв! Үнэндээ бол би танихгүй хүндээ ингэж муухай хандаад байдаг хүн биш ч чиний аав болон Марк-д хийсэн зүйлийг чинь бодохоор чамайг харахаар өөрийн эрхгүй уур хүрээд байна. Яг энэ мөчөөс эхлээд сургууль дээр таарсан ч намайг танихгүй царайлаарай за юу!

/Дууссан/ ∞You Don't Love Me∞Where stories live. Discover now