Chapter 3

1.2K 141 10
                                    

Хажуунаас чинь замхарсан ч, сэтгэлээс чинь замхраагүй гэж найдаж байна..

---

Ххх: энд байна!

Саяжингаа баярлаж явсан би түүний заасан зүг хармагцаа итгэж ч чадсангүй зогтуслаа.

Би: тоглож байгаа байлгүй дээ..

Ххх: яасан бэ? "Ленора"? Мөн биз дээ?

Би: би Левенора гэсэн шүү дээ.

"Ленора хими цэвэрлэгээ" гэсэн жижигхэн газрын өмнө зогсонгоо би түүнд шуудхан итгэсэндээ өөрийгөө буруутгаж байв. Гэхдээ хэн түүнийг хими цэвэрлэгээний газар хайж байна гэж ойлгосныг мэдэхэв дээ?

Ххх: Лев- юу? Тийм юм байдаг юм уу?

Яг одоо дотроо би хэдэн мянган удаа духаа алгадна.

Би: март даа.

Санаа алдан хэлээд түүний зүг харахад тэр одоо ч хэлж чадахгүй амандаа бувтнаж байв. Би хий горьдчихсоноосоо болоод гутран замын тоосго ширтсээр зогсоход удалгүй тэр шантрав бололтой тэр нэрийг давтахаа болилоо.

Ххх: тэр газар гэр чинь юм уу?

...

Ххх: уучлаарай.

Би: зүгээр дээ.

Ххх: орой болох нь. Яана гэж бодож байна даа?

Би хий л нөгөө тоосгоо гөлөрсөөр зогсов. Гадаа байшингийн хана налаад хононо гэвэл аймшигтай хүйтэн шөнийг туулна. Ядаж Левенораг олсон бол барагцаалаад гэрээ олчих байсан юм. Би дахиад л духаа алгадмаар санагдлаа.

Ххх: хоёулаа кафед хонож болно. Тэнд ажилчдын өрөөнд нэг ор, нэг буйдан байдаг юм. Бас тэнд дулаахан. Гэхдээ хэрвээ чи хүсэхгүй бол ойрхон дулаахан газар очоод ганцаараа хоночихож болно шүү дээ. Хэн ч мэдэхгүй.

Ганцаараа хононо гэхээс яагаад ч юм эвгүй санагдаад байв. Бас түүнтэй танилцаад удаагүй юм байж хамт хонох зүгээр болов уу? Ингэхэд ер нь би яагаад диваажинд биш энд ирчихсэн юм бэ!

Би: тэгвэл одоо орой болохоос өмнө кафе руу эргэж очих уу?

Хариултыг минь сонсоод тэрний нүдэнд оч гийн, нүүр дүүрэн инээмсэглэлээ. Харин би энэ газраас дотроо хэдэн мянган удаа зугтчихсан байх аж. Бид ирсэн замаараа кафен зүг буцаж очиход аль хэдийн нар жаргасан байв.

Би: тэгэхээр.. энд хононо гэсэн тийм үү?

Ххх: санаа зоволтгүй дээ. Энд аюулгүй.

Mysterious Four : InvisibleWhere stories live. Discover now