Chapter 15

962 132 27
                                    

Хэд хоног хэвийн өнгөрлөө. Үнэндээ хэвийнээс бага зэрэг муу ч байж магадгүй. Би бодож олсон санаагаа шууд туршиж үзэхийг хүссэн ч тэр өдрийн орой, түүний маргаашнаас авахуулаад Жонгүг ажилд дарагдаж, миний тухай дурсах ч завгүй болсон юм. Үүнээс болоод хэд хоногтоо би Левенора руу явсангүй. Яагаад ч юм юмсад хүрч чадахгүй байдалтайгаа Левенорад очвол хүссэн зүйлээ гүйцэлдүүлж чадахгүй мэт санагдана. Дахиад л зөн совин минь ийн хэлэх аж. Гэхдээ зөн совин минь удахгүй Жонгүгийн завгүй байдал дуусаж, эргээд юмсад хүрч эхэлнэ гэж ч хэлж байлаа.

Олсон санаагаа үл үзэгдэгчид хэлэх үед тэр тийм ч итгэлтэй биш байгаагаа хэлсэн юм. Мөн хэрвээ энэ бүхэн бүтэж, номын дараагийн эзэн болвол үнэхээр баяртай байхаа ч хэлсэн билээ.

---

Дахин хэдэн өдөр өнгөрсний дараа нэг л өглөө сэрэхэд бүх зүйл арай өөр болсон байв. Энэ нь бүх бие минь буйдангийн зөөлөн үсийг мэдэрч байснаас болсон юмсанж. Хэсэг хугацааны дараа дахин юмсад хүрч чаддаг болсноо мэдэх үед би өнөөдөр хийх ёстой зүйлсээ хийх өдөр гэж шийдсэн юм. Үл үзэгдэгчээр амьдарсан хэсэгхэн хугацаагаа эцэслэх тэр өдөр.

Өнөөдөр Жонгүг амарч байгаа бололтой өрөөнөөсөө гарч харагдсангүй. Ажлын ачаалал нь арай гайгүй болсон бололтой. Би буйдангаасаа өндийгөөд үл үзэгдэгчийн унтаж буй буйдангийн зүг очлоо. Тэгээд түүнийг зөөлнөөр дуудан сэрээх гэж оролдов.

Үл үзэгдэгч охин нойрмоглон дуугараад нүдээ нээхэд би инээмсэглэлээ.

Би: өнөөдөр бид Левенора руу явах хэрэгтэй байх. Энийг хар даа.

Буйдангийн үсийг аажуухнаар илэн, имрэхэд үл үзэгдэгч охины нүд сая л бүтэн нээгдэж, огцом босон суух нь тэр. Түүнийг баярласан уу, гунигласан уу, үгүй бол цочирдсон уу гэдгийг би хэлж мэдсэнгүй. Царайны хувирлыг нь уншихын аргагүй байсан юм.

Ххх: өнөөдөр үү?

Би: тийм ээ. Өнөөдөр.

Ххх: хөөх...

Үл үзэгдэгч охины амнаас үргэлж л гарч байдаг "хөөх" гэсэн үг нь энэ удаад нэг л өөр сонсогдох аж. Нэг л гундуу.. Гунигтай.. Би түүнийг ийм байдалтай байгаасай гэж хүсэхгүй байсан тул инээмсэглэсээр буйдангаас татан босгох гэв. Гэсэн ч чадсангүй. Миний гар охины биеийг нэвтлэн гарлаа.

Би байсан байрандаа таг гацаж, үг ч хэлж чадахгүй болсон бол үл үзэгдэгч охин зөөлнөөр санаа алдчихаад өөрөө босов. Тэгээд миний зүг гэрэл цацруулсан инээмсэглэлээ гарган харж,

Mysterious Four : InvisibleWhere stories live. Discover now