Chapter 4

1.1K 136 12
                                    

Удаан хугацааны дараа хуучны найзаа олж харахад тэрхэн мөчид сэтгэл минь баяр хөөрөөр дүүрээд ирсэн. Гэхдээ... тэр намайг харахгүй, сонсохгүй, мэдрэхгүйг мэдэхэд тэр баяр хөөр хормын дотор л сарнин алга болсон юм.

--- 

Би: Тэхён!

Би түүнийг дуудсан ч тэр бусад хүмүүсийн адилаар сонссонгүй. Тэгсэн ч би түүний араас тасралтгүй гүйсээр нэлээн удаан явсны эцэст нэгэн том барилгын урд ирэн зогсов. Тэр нь Левенора байх нь тэр.

Ххх: хөөе чи чинь яачихав аа? Араас чинь гүйх гэж үхсэн хойноо дахиж үхэх шахлаа!

Хажууд минь дуу гарахад би түүнийг хамт ирснийг сая л анзаараад,

Би: би сая таньдаг хүнээ харсан. Бас энэ миний чамд ярьж байсан газар. Левенора гэхэд тэр толгой дохиж би харцаа буцан Тэхён дээр аваачвал тэр хаалга онгойлгоод дотогш яваад орчихлоо. Хаалга салхинд савагдан хаагдахад би түүний араас орохоор нэвтлэх гэсэн боловч хаалгыг чанга дуугаар мөргөн газарт уначихав.

Юу вэ? Яагаад нэвтэлж болохгүй байна аа?

Үл үзэгдэгч ч бас гайхаж орхисон бололтой том нүдлэн харна. Гэсэн ч би бууж өгсөнгүй дээш босоод дахин нэвтлэх гэтэл дахиад л мөргөх аж. Энэ удаа илүү баталгаатай боллоо. Би Левенора руу нэвтэлж орж чадахгүй байна.

Гараа хаалга руу явуулан аажмаар хүрэхэд мод нь надад мэдрэгдэв. Түлхэж үзсэн ч гар минь нэвтрэлгүй модонд нь хүрсээр. Энэ бүх зүйлс хачирхалтай санагдсанаас болоод хажууд үл үзэгдэгч ухаан алдаж унах нь холгүй зогсоно. Би ч бас гайхаад барахгүй байлаа. Яг яагаад гэнэт нэвтэлж болохоо больчихов?

Ххх: байзаарай. Би нэг оролдоод үзэх үү?

Тэрнийг хэлэхэд би зай тавьж өгөн зогсоод юу болохыг нь хүлээнэ.

Тэр хаалга руу аажмаар дөхсөөр эцэст нь урагш нэг том алхахад дотогш нэвтрээд орчих нь тэр. Би амаа ангайлгахгүй байж чадсангүй. Яаж ийм зүйл болоод байна аа?

Хаалгаар толгойгоо нэвтлэн гаргаад тэр: би болж л байна даа. Чи яагаад болохгүй байгаа юм бол? хэмээхэд би зөөлнөөр толгой сэгсэрнэ. Магадгүй зөвхөн би л орж болохгүй байгаа бололтой. Зөвхөн би. Гэхдээ яагаад юм бол оо? Замхарчихсан болохоор уу? Эсвэл над шиг байдалд байгаа хүн Левенора руу тийм амар орж болдоггүй юм болов уу?

Тэрнийг бүтэн биеэрээ гарч ирэхэд би сүүлийн боломж хэмээн бодоод хаалганы бариулд болгоомжтойгоор хүрэв. Тэгтэл анх Жонгүгийн өрөөний хаалганы бариуланд хүрэхэд болж байсан зүйл шиг тог цохих мэт мэдрэмж биеэр тархан би цочсондоо шуудхан шиг ухарлаа.

Mysterious Four : InvisibleWhere stories live. Discover now