Chapter 12

979 124 15
                                    

Шөнө би хачин зүүд зүүдэллээ. Зүүдэнд минь эмээ орж ирсэн юм. Хамгийн сүүлд түүнийг харснаас хойш удаан хугацаа өнгөрчээ. Тэр өнгөрсөнд, Жонгүгийн гэрт хамт амьдарч байхад замхрахын минь өмнө зүүдэнд минь орж ирсэн сэн. Тэгээд надад удахгүй явах ёстой болохыг сануулсан билээ. Харин энэ удаад түүний хэлж буй зүйлс тун ойлгомжгүй байв. Яг л орооцолдож зангирсан утас мэт. Зангилааг нь гаргахын тулд бага багаар, эхнээс нь хөөх хэрэгтэй. Тэгтэл эмээгийн ярьж байсан зүйлсийн эхлэл нь ч мэдэгдэхгүй байдаг. Миний хамгийн сайн санаж байгаа зүйлс бол,

"Учир шалтгааныг ол... Хугацаа тийм ч их биш шүү... Жонгүг... Үл үз-... Хүр-... Өнгөрсөн... Одоо... Ном..." гэсэн үгс юм.

Учир шалтгаан... эмээ надаар яг юуны учир шалтгааныг олуулах гэсэн юм бол оо? Бас хугацаа их биш гэсэн. Тэгээд Жонгүгийн нэрийг хэлсэн нь ямар учиртай юм бол? Миний олох ёстой учир шалтгаан Жонгүгтай холбоотой юм болов уу? Магадгүй л юм. Харин номны тухай, бас өнгөрсөн, одоогийн тухай дурьдсан нь ямар учиртай байж болох вэ? Эдний талаар миний мэдэх зүйлс яг ч бүгд биш юм байх даа? Яалт ч үгүй тэнд миний мэдэхгүй ямар нэг зүйл байгаа байх. Гэхдээ заавал олж мэднэ гэдэгтээ итгэлтэй байна. Хэрвээ тэр учир шалтгааныг олж мэдвэл би өөрийнхөө ийм байдалтай байгаа шалтгааныг ч олж мэдэх биз.

Унтаа сэрүүний хооронд нүдээ анин хэвтэж байсан намайг үл үзэгдэгч охин сэрээлээ. Нүдээ нээх үед тэр дээрээс минь үсээ унжуулаад зогсож байсныг хэлэхэд л миний хэр сайн сэргэсэн нь мэдэгдэнэ байх. Би түүнийг хармагцаа цочсондоо огло харайж, хашгирахаа алдав.

Ххх: Өө бурхан минь, чи намайг цочоочихлоо шүү дээ!

Үл үзэгдэгч охин зүрхээ дарсаар ухрангаа ийн хэлэхэд би хэлэх ч үггүй боллоо. Үнэндээ түүний тэр аймшигийн төрх миний хашгирах дуунаас илүү цочмоор байсан юмсан. Тэгтэл тэр тэгж бодохгүй байгаа бололтой.

Би: Чи л харин намайг цочоочихлоо. Заавал тэгж сэрээх хэрэг байсан юм уу?

Намайг гарынхаа алгаар духаа илсээр хэлэхэд тэр мөрөө хавчив. Тэгээд Жонгүгийн өрөөний зүг заагаад,

Ххх: тэр өнөөдөр ажилдаа явахгүй бололтой гэлээ.

Би: өрөөнөөсөө гарч ирээгүй юм уу?

Ххх: тийм ээ. Өглөөгүүр хүнтэй утсаар яриад байсан. Тэгээд цайгаа уучихаад өрөөндөө яваад орчихсон.

Би толгой дохиод түүний өрөөний зүг харцаа шилжүүлэхдээ өглөөний цайгаа уусанд нь хичнээн их баярлаж байгаагаа үгээр ч илэрхийлж чадсангүй. Түүний хоолонд муу байгаа байдал нь аль хэдийн толгойны өвчин болжээ. 

Mysterious Four : InvisibleOù les histoires vivent. Découvrez maintenant