Chapter 6

1.1K 133 9
                                    

Би айж байсан. Тэр жинхнээсээ намайг мартсан бол яах вэ гэж. Гэхдээ одоо би тэр үеийн айдсаасаа ичиж байна. Тэр хэзээ ч намайг мартаагүй. Өнгөрсөнд ч, одоо ч. Хором мөч бүрт намайг санасаар ирсэн...

---

Тэхён: эрт ирсэн байна шүү.

Түүнийг кафед орж ирэхэд Жонгүг сая л харцаа цонхноос салгаж Тэхёны зүг хараад сулхан инээмсэглэх аядлаа. Тэхён тэрний хажууд очин суухад би гар минь цэв хүйтэн болон чичирхийлж байсныг анзаарав. Ухаан санаагаа хэвийн болгох гэж хэт их хичээж байснаас болсон бололтой.

Жонгүг: тийм ч эрт ирээгүй ээ. Чиний өмнөхөн орж ирсэн.

Жонгүг ийн хэлээд харц нь арай нухацтай болж,

Жонгүг: тэгээд яг юу болсон юм? хэмээхэд Тэхёны царай ч бас нухацтай болсоор,

Тэхён: өчигдөр би Левенора орсон. Тэндээс ямар нэг зүйл олно гэж найдсан юм. Тэгээд тэнд ороход байдал нь арай өөр байсан ч өмнө нь "түүнтэй" очиж байсан хэсэг рүү очиж үзэхээр шийдсэн. Тэгтэл тэнд байсан гэлээ.

Харин одоо бол би тэр хоёртой ойрхон дөхөж очсон байх аж. Тэхёны хэлсэн "түүнтэй" гэдэг үг үнэхээр миний талаар байсан болов уу? Эсвэл тэдний мэддэг өөр хэн нэгэн юм уу?

Жонгүг: чи итгэлтэй байна уу? Шалгаж үзсэн юм уу?

Тэхён гүнзгий амьсгаа аваад ярьж эхэллээ.

Тэхён: өмнө нь биднийг тэнд очиход би хамгийн түрүүнд номыг олж байсан юм. Тиймээс олоход их хугацаа ороогүй. Ном ирээдүй цагт ямар байсан яг тэр байрандаа байсан. Зузаан хавтастай, нэргүй тэр номыг хараад мэдээж би шууд л танина. Гэхдээ би нээж үзэж чадаагүй. Миний санаж байгаагаар номыг дэлгэх үед бид шууд л энд ирсэн. Тийм болохоор тэнд шууд нээчихвэл би ганцаараа буцчихаж ч мэднэ гээд нээгээгүй... Ном одоо байрандаа байгаа. Бид бэлэн болсон үедээ хэзээ ч очиж болно. Тийм ч итгэлтэй биш байгаа ч ном биднийг ирсэн газар луу маань аваачих байх гэж бодож байна гэснээ хоолойгоо засаад "Миний ирсэн газар луу." хэмээн залруулав.

Тэрний яриад байсан хүн би байсныг би сая л баттай ойлголоо. Тийм шүү дээ. Анх Левенорад ирэхэд Тэхён надтай хамт байсан. Бас би яагаад номыг энд байгаа гэж бодсонгүй вэ? Тэр үе эмээгийн найз хэлэхдээ эмээ номыг бага байхдаа номын санд нууж байсан гэсэн. Тэгэхээр энэ үед  ч ном тэндээ байсаар байгаа гэсэн үг. Ирээдүйд биднийг олох тэр өдөр хүртэл.

Mysterious Four : InvisibleWhere stories live. Discover now