Chapter 10

1.2K 140 18
                                    

Өмнөхтэй адил энэ удаад ч бас болж байгаа зүйлст ямар нэг зүй тогтол байна. Гэнэт юмсад хүрч чаддаг болоод байгаагийн шалтгаан. Гэхдээ яг юу байж болох вэ?

-Энэ тэр байна, тийм үү?

Үл үзэгдэгч охины дуунаар би сая л Жонгүг аль хэдийн хажуугаар өнгөрөөд гарчихсаныг анзаарлаа. Хэсэг хугацаанд би яг л ухаанаа алдсан мэт түүн рүү гөлөрчихсөн байв.

Би: тийм ээ, тэр мөн.

Ххх: гэхдээ нөгөө нэг нь хаана байна аа? Цагдаа найзтай?

Би: үнэндээ тэр өөрөө цагдаа.

Үл үзэгдэгч охин нүдээ бүлтийлгэн харах үед би Жонгүгийн араас явъя хэмээн дохилоо. Энэ удаад түүний хаана, хэнтэй, ямархуу нөхцөлд байгааг мэдэх боломжтой болжээ.

Магадгүй тэр Тэхёнтой хамт байгаа байх. Эсвэл ах нартайгаа хамт байгаа юм болов уу? Энд ирсэн байна гэдэг нь түүнийг асуудлаа хангалттай сайн шийдсэнийг илтгэж байна. Тэгэхээр ямартай ч дажгүй амьдарч байгаа нь гарцаагүй. Хэрэв тэр ах нартайгаа хамт амьдарч байгаа бол бидний түр зуур-, өөрөөр бол надад болоод зүйлсийн учрыг олтол байрлах газарт нэлээд олуулаа байх бололтой. Гэхдээ яагаад ч юм зөн совин минь түүнийг ганцаараа амьдарч байгаа гээд байх юм?

Бид хоёр Жонгүгийн араас аль болох хурдан дагасаар түүнийх бололтой нэгэн машины урд ирэхдээ дуу алдав. Одоо тэр бүр өөрийн гэсэн унаатай болжээ дээ? Ойлгомжтой. Тэр тусдаа л гарсан байж таарлаа.

Ххх: хөөх. Энэ чинь юу гээч нь вэ? Тэр бүр үнэхээр, үнэхээр баяжчихсан бололтой. Энэ машин мөн биз дээ?

Би: мөн. За одоо сууцгаая. Үгүй бол хоёулаа араас нь гүйх хэрэгтэй болох нь.

Үл үзэгдэгч охиныг машин руу түлхэхэд тэр асуудалгүй нэвтрээд суучихлаа. Харин одоо би л асуудал болох нь дээ. Хэрвээ юмсад хүрч чадсаар байвал машины хаалгыг онгойлгож суух хэрэгтэй болно. Тэгвэл Жонгүг мэдчихнэ. Хурдлах хэрэгтэй байдаг.

Би хаалганы цонх руу гараа аажмаар дөхүүлж, хүрэх эсэхээ шалгав. Гэтэл энэ үед Жонгүг ч хөдөлж, машин явж эхлэхтэй зэрэгцэн би нүдээ аниад л дотогш орчих нь тэр. Би дахин юмсыг нэвтэлж чаддаг болсон ажээ.

Би саяны явдлыг гайхаж, яагаад ингээд байгаан учрыг бодсоор явж байхад үл үзэгдэгч охин сая юу болсныг хараагүй бололтой амандаа тасралтгүй шулганан явна. Түүнд машин их л таалагдаж буй бололтой суудал дээрээ нэг сууж, нэг хэвтэж явах аж. Машин өнгөрсөнд түүний хардаг байсан унаанаас хамаагүй илүү содон санагдсан нь илт.

Mysterious Four : InvisibleWhere stories live. Discover now