@3@

2K 254 19
                                    





-       Анхны хайрынхаа талаар яриач Бамбам?

-      Миний хувьд гэвэл анхны хайр минь эмэгтэй хүн байсан.

Ютакханд гайхан дуу алдсан бол Жэксон түүнээс ч илүү гайхширсан харагдана.

-  Бидэнд ярьж өгөөч

Бүсгүй Бамбамыг ийн шавдуулахад тэрээр багахан мишээн

-     Тэр эгч- хэмээн эхлэх гэтэл Жэксон түүнийг үгийг таслан

-     Байз! Ю-Юу юу гэнээ? Эмэгтэй хүн? Би чиний анхны хайр биш юм уу?!!! хэмээн чанга дуугаар балмагдан асуулаа.

Жэксон босоод зогсчихсон, бүр байдгаараа төөрөлдсөн харагдана.

Бамбам

- Жэксон би ярьж дуусгаагүй байна.

Жэксон Бамбамрүү нүдээ онийлгон шижиглэсэн харцаар харан буцаж суув.

- Тэгээд ярь л даа. Сонсье. Хатагтай анхны хайрыг чинь.

Ютакханд энэ цуцашгүй хартай хүмүүсээс сүүлдээ залхан

- Та ярьж өгнө үү хэмээн өөрийгөө хүчлэн эелдгээр инээмсэглэв.

Бамбам бие цэхлэн суугаад

-    Намайг 7 настай байхад- гэж эхэлтэл Жэксон чангаар

-       Долоо?! Наадах чинь хайрлаж дурлах нас биш байна! Хэмээн дургүйцлээ илэрхийлэв.

Бамбам түүнийг тоолгүй үргэлжилүүлэн

- Манай байранд нэг охин нүүж ирсэн. Шинэ хөрштэй болсон минь тэр байлаа.

- Хөрш гэсэн үү? Хөрш! Ойр ойрхон царай царайгаа харалцаад байхаар дасах нь араггүй шүү дээ. Хуурамч хайр байнаа хуурамч!

- Тэр охинд бараг л анхны харцаар дурласан гэж хэлж болно үнэхээр хөөрхөн охин-

- Би ч бас чамд анхны харцаар л дурласан! Бамбам!

Бамбам нүдээ анин, уруулаа жимийгээд хэсэг доторхи өөрийгөө соёлжсон хүн байх хэрэгтэйг сануулан тайвшраад харин гэртээ хариад энэ хятад залууг хяргаж болно гэх дүгнэлтэнд хүрээд зогсов. Одоохондоо түүнийг зөвхөн сүрдүүлж, үгээр дарамтлаж болно. Харин Бамбам үүндээ үнэхээр сайн учир нь, Жэксон түүнд ухаангүй хайртай.

- Жэксон Ванг.. Чи наад тэвчээргүй хошуугаа тагладаггүй л юм бол би дахиж хэзээч наад нэг юмийг чинь өөрийнхтэйгөө нийлүүлэхгүй байж дөнгөнө шүү!

Жэксон уруулаа жимийн, элгээ тэврээд Бамбамруу муухай харан суув.

Бамбам санаа нь амарсан байдалтай

- Ашгүй ингэж чих амрах гэж хэмээхэд

Ютакханд

- Тэгэхээр та хоёр хүйстнээ сонирхогч болж таарах нь тийм үү?

- Тийм, тэр охин миний анхны хайр, Жэксон ч бас миний анхны хайр.

Жэксон гараа савчин, амандаа битүү үглэн

- Тийм юм гэж юу байсан юм? Гэж харцаараа Бамбамруу хашхичиж байлаа.

- Чи миний эрэгтэй анхны хайр, тэр охин миний эмэгтэй анхны хайр юм. Ойлгов уу?

Жэксоны тэвчээрийн хязгаар энэ үгстэй цуг дуусгавар болж орхилоо.

- Эрэгтэй хайр эмэгтэй хайр гэж Юу байсан юм? Битгий донгос мэдэв үү!

Тэрээр Бамбамын хоёр гарыг нэг гараараа тушан, уруул дээр нь бушуухан шиг шоб хийтэл үнсэж орхив.

Үнсүүлсэн залуу юм хэлэх гэж ангалзаж эхлэтэл Жэксон түүний амыг нөгөө гараараа даран, хөмсгөө зангидаад

- Чимээгүй бай! Сурвалжлагчаа та харж байна уу? Хацар нь бүр улаан лооль болтлоо улайчихсан байгаа биз дээ?

Ютакханд түргэн түргэн толгой дохив.

Жэксон үргэлжилүүлэн

- Алив хэмээн Бамбамын цээжинд чихээ наан

- Тэр! Энийг сонсоод байгаарай бүр уралдаад ирсэн морь шиг л зүрх нь цээжнээсээ сугарчих гээд цохилож байгааг нь ээ! Чи намайг анх харсан үе шиг ээ л догдолж байна мэдэв үү? Муу өөрийгөө хоёр хүйстнээ сонирхогч гэж боддог хөгийн амьтан минь!

- Чи надтай насан эцэстлээ амьдрах юм байгаа биз дээ хөгийн новш минь?!

Бамбам бүтэж үхэх гэж байгаа юм шиг харагдаж мөн уурандаа галт уул шиг л дэлбрэхэд бэлэн болсон атлаа Жэксон түүнээс ийн асуухад хөмсгөө зангидсан чигтээ толгой дохив.

- Харж байна уу? Муу луйварчин! Надаас өөр хүн хайрлаж чадах ч үгүй юм байж битгий олон хүнд ийм балай утаггүй юм зарлаж яриад бай мэдэв үү?

Жэксон Ютакхандруу орилох шахам ийн хэлэв.

- Алив хурдал! Дараачийн асуултаа асуугаадах бид гэртээ харих маш чухал шаардлагатай болчихоод байна.


Энэ хоёр маань аягүү аймаар байгааа издээээ <3

Тэдний талаар юу мэдмээр байгаагаа бичээрэй. Дамжуулья.

Гей хостой хийсэн ярилцлага /COMPLETE/Where stories live. Discover now