@13@

1.6K 190 29
                                    


Жэксон баруун гартаа мөс атган толгойн дэрээ барин сууж нөгөө гараараа Бэмиг тэврэнэ.

- Хонгор минь. Би ямарч буруугүй шүү дээ.
Тэр чинь өөрөө л..

Бэм
- Тэр чинь өөрөө л гэнээ?! Өөрөө л үнэсчихсэн гээд үнэсүүлэх байсан юм уу айн? Хнн...бүр нэг ...хмммм чамд уур хүрч байна Жэксон Ванг!

- Тэр нэг юм чинь чамруу хандраад байсан биз дээ?! Би тэгээд яах ёстой байсан юм зүгээр суугаад хэрхэн чамтай сээтгэнэж байгааг харах ёстой байсан уу?

Бэми
- Түүний гол зорилго чи байсан!

- Бэми битгий уурлаач дээ гуйж байна!

- Би яаж уурлахгүй байх юм-

Ютакхандын сулхан хоолой дуулдахад тэд хоёул зэрэг дуугаа хураана.

- Залуусаа гуйж байна. Битгий ингээч дээ. Би гуйж байна.

Бэми гэмшсэн байдалтай

- Уучлаарай хэмээн хэлэхэд Жэксон ч мөн толгой дохин уучлалт хүснэ.

- Тэгэхээр юу гээч? Надад та хоёроос асуух хэдхэн асуулт үлдсэн байна. Гялс асуучхаад гэтрээ харимаар байна, та хоёр ч бас явмаар л байгаа биз дээ.

- Тиймээ. Яг тийм. Бид гэртээ харихаас тэсч ядаж байна. Тийм биз хонгор минь? Бэми?ммм?

Жэксон толгойн өвчиндөө түүртэж ядаж байсан ч Бэмигээс гараа салгалгүй зууралдана.

- Бид гэртээ очсны дараа. Чамайг хүссэнээрээ балбах болохоор тэсч ядаж байна.

Жэксон
- Битгий ингээч дээ. Чамд хайртай болохоор л тэгсэн гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ.

- Тиймээ мэдэж байна. Зүгээр л Жэк зүгээр л.. уур хүрээд байна. Ойлгож байна уу? дэлхий дээр маш олон тачаангуй залуус байдагт, тэд надаас хавь илүү гэдэгт бас бас хэрвээ тэд чамд таалагдаж эхлэвэл би юу ч хийж чадахгүй гэдэгт уур минь хүрээд байна. Ойлгойж байна уу? Зүгээр л..энэ үнэхээр утаггүй юм шиг сонсогдож болох ч энэ дэлхийдээр анхаарлыг чинь татаж болох сая сая сайхан залуус байдагт дургүй хүрээд байна за юу!! Тэгээд л болоо.

Анир чимээгүй өрөөг бүрхэн авч, агаарт илт мэдэгдэхүйц даралт үүсчээ. Бүгд нэгнийгээ ямар нэг зүйл хэлэхийг хүлээнэ.

- Тэнэг.

Ютакханд Бэмбэм хоёр зэрэг уулга алдан

- Юу?!!! Хэмээн асуухад

Жэксон царайгаа хувиргалгүй

- Тэнэг гэж давтан хэлэв.

Гей хостой хийсэн ярилцлага /COMPLETE/Where stories live. Discover now