@5@

1.7K 239 28
                                    




Ютакханд

- Та хоёрт Threesome хийж байсан туршлага бий юу? гэж асуух нь тэр.

Жэксоны нүд томрон

- REALLY? Бурхан минь гурван долоо хоног! Танд хангалтгүй байна уу? гэж орилов.

Бүсгүй

- Уучлаарай энэ асуултанд л хариулж өгнө үү.

Жэксон шүдээ хавиран байж ядсан байдалтай сууж байтал, Бэмбэм хоолойгоо засаад

- Би хариулья гэж хэлэх нь бүсгүйг гайхшруулав.

Ютакханд толгой дохин хариу хүлээвэл Бэмбэм

- Бидний хувьд тэр зүйл нь зөвхөн бидний хайрын илрэл учир өөр хүнийг үүндээ багтаах санаа огт төрж байгаагүй. Ийм л байна гэж хариулалаа.

Жэксон толгой дохин

- Сайхан хариуллаа хэмээн түүнийгээ магтав.

Ютакханд ч мөн толгой дохин хүлээн зөвшөөрсөн ч

- Та хоёр хамтдаа тэгж үзээгүй байх л даа гэхдээ учрахаасаа өмнө тэгж үзсэн удаа байхгүй юу? хэмээн асуутал залуусын нүүр гэнэт л хувираад явчих нь тэр.

Жэксон Бэмбэм хоёр зэрэг нэг нэгэнрүүгээ харснаа өөр өөр зүгт толгойгоо эргүүлэв.

Жэксон

- Бид энэ талаар ярихаас татгалзаж байна гэж хариулахад

- Яг тийм хэмээн Бэмбэм түүнийг дэмжлээ.

Ютакханд эргэж буцхаар үл шийдэн

- Ядаж л тийм эсвэл үгүй гэж хариулж болох уу? гэж асуухад

Жэксон Ютадхандруу зэвүүцлийн харц шидэлж

- Та ямар хичнээн ярьшигтай хүн гэдгээ мэдэх үү гэж хэлээд толгойгоо базлан суухад бүсгүй зүгээр л өөдөөс нь мишээв.

- За тэгэхээр тийм/үгүй?

Бэмбэм санаа алдан харин Жэксон бүр залхаж цөхсөн харагдана.

Тэгээд тэд нэгэн зэрэг хариулахад, тэдний нэгнийх нь амнаас гарах хариулт бусдынхаа төсөөлснөөс огт өөр байх ажээ.

- Ойлгомжтой шүү дээ, тийм.

- Тийм.

Хосууд удтал нэг нэгэнрүүгээ ширтэв. Нэг нь итгэж ядсан нөгөө нь хэрэг хийсэн хүн шиг царай гаргана.

Ютакханд тэднийг хэсэг ажиглан сууснаа

- За дараачийн асуулт. Та хоёр өмнө нь үл ойлголцлоос болж муудалцаж байсан уу?Хамгийн том хагарлынхаа талаар яриач.

- Дөнгөж сая..дөнгөж саяхан та бидний дунд хамгийн том маргааныг дэгдээгээд хаячихлаа.

- Жэксон хонгор минь тайвшир энэ талаар гэртээ очоод-

- Чи! Чи яаж? Өөр миний мэдэхгүй зүйл байгаа юу Бэмбэм?

- Жэксон би тайлбарлъя.

- Тайлбар гэнээ? Үүнд ямар ч тайлбар байх ёсгүй би энэ бүх хугацаанд хууртаж ирсэн байна шүү дээ.

- Тэр юу вэ гэхээр..

- Тайлбар хэрэггүй. Зүгээр л хэн байсныг надад хэл. Би амьд үлдээх эсхээ шийдэх хэрэгтэй байна.

- Гэхдээ энэ бүхэн чинь чамтай уулзахаас өмнө болсон!

- Тэр ямар хамаатай юм? Би чамайг бүхлээр чинь хайрладаг, өнгөрсөн дахь Бэми одоо байгаа Бэми тэр ч байтугай ирээдүйн Бэми гээд бүгд миний хувьд ямар ч ялгаагүй юм шүү дээ. Чи намайг араар минь тавьсан байна.

- Тэгж ярих юм бол чи ч бас намайг маш олон удаа-

- Чшшшшшш чи яаж ингэж зүрхэлж байнаа чи бид хоёр чинь тэс өөр хүмүүс шүү дээ. Чи бол миний хувьд цэвэр ариун хүн шиг л байсан гэтэл чи, чи... Одоохон гурван долоо хоногын хориогоо цуцалсугай эс тэгвээс миний бие, Жэксон Ванг өөртэй чинь цаашид нэг тэнгэр дор амьдрахаас татгалзаж байна.

- Шудрага биш байна! Чи ч гэсэн үзсэн л байгаа биздээ гэтэл би яагаад болдоггүй юм?

- Бэм бид нэг хүн биш биз дээ! Би бол угаасаа тэгээд яахав дээ завхай, зартай, задгайрсан залуу, харин чи..чи бол өөр хүн.

- Чи минь ингэж боддог хэрэг үү?

- Мэдээж, чи минь миний уулзаж явсан залуусаас хамгийн гэнэн нь байсан юм шүү дээ.

Бэмбэм Жэксон хоёр нэгэндээ удаанаар ойртоход Ютакханд тэднийг яг эндээ нэгнийгээ үнсээд эхлэх нь гэж эмээтэл гэнэт Бэмбэм Жэксоныг дагздаад авах нь тэр.

- Юу гэнэ вэ энэ муу чинь? Юу гэсэн бэ? Завхай, зартай, задгайрсан залуу ч гэж байх шиг. Өөрийгөө бас хөөрхөн өргөмжлөөд цололчихсон байх шив та гуай! Битгий донгсоод байгаарай.

Бэмбэмийг үгээ дуусгах мөчид Жэксон удаанаар толгойгоо өндийлгөн бие цэхлэн суулаа.

- Өөр асуулт байвал хурдан асууж өгнө үү. Энэ маягаараа бид эндээс тангараг тасраад гарах шиг байна.


Богино шуурхай байсан нь дээр үү?

Урт удаан байсан нь дээр үү?

Тануус мэдсүгээй~

Аль нь ч байсан иб нь 30 хүрээд хийдэг болвол яаж байна?

гэхдээ уг нь Гол нь сэтгэгдэл л юм шүү дээ.

Гей хостой хийсэн ярилцлага /COMPLETE/Where stories live. Discover now