@7@

1.8K 235 25
                                    

- Таны эцэг эхээс эхлэх үү Бэмбэм?

- Тэгье.

Бэмбэм гүнзгий амьсгал аван яриагаа эхлэхэд бэлэн болоход, Жэксон мөрөн дээр нь цохин дэмжив.

- Өөрийгөө хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй байсан гэж хэлснийг минь санаж байгаа байх. Үнэндээ өөрийгөө илчлэхээс хамгийн их айж бас ичиж байсан хүмүүс минь эцэг эх минь байлаа. Тэднийг хэрхэн хүлээж авах бол? Намайг хайрлахаа больчихвол яах вэ? Гээд л их олон зүйл бодогдоно.

- Би сайн хүү байсан. Их сайн. Хичээлдээ сайн, спорт, урлагт ч авьяастай. Эргэн тойронд хүмүүс намайг магтах болгонд би баярлах, өөрөө бахархахын оронд улам их айдаг байсан. Тэд жинхэнэ намайг мэдээд намайг үзэн ядна гэдгийг би сайн мэдэж байлаа. Хэдий хүмүүс тоохгүй байхыг зөвлөж, холбоогоо тасалчих л даа тэгээд л гүйцээ шүү дээ гэж итгүүлдэг ч.. Үнэндээ ямар хэцүү гэдгийг мэдэхгүй. Тэд чинь.. миний гэр бүл шүү дээ, би ч бас хүн учраас хайрлуулахыг хүсдэг, бахархуулахыг, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрүүлэхийг..

Ютакханд залууг өрөвдөн анхааралтай чагнана.

Харин Жэксонд энэ талаар ярихад Бэмбэмээс ч илүү хэцүү байгаа юм шиг үзэгдэнэ. Өөрийгөө барьж тэвчих гэсэндээ гараа чангалан атгажээ.

Бэмбэм яриагаа үргэлжлүүлэхийг үл яаран хуурмаг инээмсгэлэл тодруулан тэдэнрүү ээлжлэн ширтээд суудлаа засан суув.

Ютак
- Уучлаарай. Тэгэхээр та тэдэнтэй холбоогоо тасалсан болж таарах нь тийм үү? Эцэг эхтэйгээ.

- Тийм ээ.

Бэмбэм чичирсэн хоолойгоор ийн хариулахад Жэксон араар нь гараараа оруулан түүнийг өөртөө наан тэврэв.

- Харамсалтай юм. Та татгалзахгүй бол хэрхэн тэдэнд хэлсэн талаар чинь сонсож болох уу?

- Би..

Бэмбэм үг дуграх гэж оролдтол Жэксон дэргэдээс нь таслан

- Би хэл гэж шаардсан юм. Нилээн дотносоод үерхэж байсан үе. Би түүнийг эцэг эхдээ хэлэхгүй бол энэ харилцаагаа дуусгавар болгоё гэж тулгасан тэгээд л тэр хэлсэн.

- Яагаад? Яагаад та түүнд ингэж тулгасан юм? Ютакханд гайхширсан байдалтай ийн асуувал

- Өөрийгөө буруутгаж байгаа нь намайг байж суухын аргагүй болгодог байсан болохоор л. Бэми өөрийгөө үзэн яддаг байсан. Хэн байхыг хүссэнийхээ төлөө шүү дээ! Хэн гэдгээсээ! Бачимдмаар байсан учраас хэл гэж шаардсан юм.

Гей хостой хийсэн ярилцлага /COMPLETE/जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें