Present @14@

1.7K 163 47
                                    

- Битгий! Жэксон гуйж байна битгий л дээ! Хннн

Бэмбэм уйлагнан дуугарахад Жэксон

- Уучлаарай хонгор минь хэмээн дахин дахин өөршөөл эрнэ.

- Битгий л дээ гуйж байна! Тэгэх үү л дээ?

Жэксон доош суун хөлнөөс нь зуурч шалан дээр хөлбөрөх Бэмбэмийн духан дээр үнэслээ.

- Амлаж байна өнөөдөр яг эрт ирнээ

- Чи дандаа тэгж амладаг биз дээ? өөдгүй амьтан!

- Тэгээд хэлдэг биз дээ ажлаасаа гарчихъя гээд?

- Тэгж болохгүй..

Бэмбэм хошуугаа унжуулан нойрмог нүдээ нухлав.

- Яг зөв. Тиймээс чи одоо намайг ажилруу минь явуулах хэрэгтэй.

Бэмбэм толгой дохисон ч хөлнөөс нь зууран хэвтсээр.

- Бэми хүсвэл би чамайг орлуу аваачиж өгөх үү?

Бэмбэм дурамжхан толгой дохиход Жэксон унтлагын өмднөөс өөр зүйлгүй залууг хоёр гар дээрээ өргөн орлуу нь аваачиж хэвтүүлнэ.

- Эрт ирээрэй за юу? Заавал шүү..

Нойрондоо дийлдэх Бэмбэм ийн хэлэхэд Жэксон инээмсэглээд үсийг нь илж

- Заавал хэмээн амлаад үүдрүү зүглэх гэж цааш эргэтэл

Бэмбэм ардаас нь дэр шидэн зогсохыг тушаалаа.
Жэксон цааш харан уйлж, нааш эргэн инээгээд

- Яасан бэ Бэми? гэж асууна.

- Хөе хөгийн амьтан минь энд

Бэмбэм духруугаа заавал Жэксон шууд л ойлгон духан дээр нь шоб хийтэл үнэсэж доошлуулан нүд, хамар, хацар уруул дээр нь зөөлхөн үнэслээ.

- За, одоо явж болно.

Энэ үгийг олж сонссон Жэксон яаравчлалгүй үүдний өрөөрүүгээ алхах зууртаа

- Хайртай шүү гэж хэлээд гэрээсээ гарлаа.

Гарч одсон хойно нь Бэмбэм инээмсэглэн

- Би ч бас хэмээн бувтнана.

Гэрээсээ их л тайван алхаж гарсан Жэксон гарсан хойноо ухаан мэдрэлгүй хурдлан хамаг хурднаараа гүйсээр ажилдаа ирэх ч хоцорч ирсний улмаас захиралдаа толгой түрийгүй загнуулна. Гарахаасаа өмнө өчүүхэн төдий яарсан төрх үзүүлбэл Бэмбэм өөрийг нь үлдээх гэж яарлаа гэж уцаарладаг учир ингэхээс өөр аргагүйд хүрдэг байлаа.

Гей хостой хийсэн ярилцлага /COMPLETE/Where stories live. Discover now