@10@

1.5K 186 23
                                    


- Та хоёрыг хамтдаа нэг сургуульд явж байгаа гэж дуулсан юм байна. Шүүх байгууллагын мэргэжил гэсэн билүү?

Жэксон, Бэмбэм хоёр толгой дохив.

- Тийм байхнээ. Нэг ангид сурах ямар байна?

Нэгэн зэрэг

- Хэцүү.

Ютакханд гайхшран

- Яагаад тэр билээ?

Жэксон
- Энэ нэг юм харцаараа барьж идчих гээд байхад яаж хичээл хийхэв дээ!

Бэмбэм
- Энэ нэг юм хүн амьтантай алцганаад байхад яаж хичээл хийхэв дээ!

- Хцссс!!! Та боддоо! Би ангийнхаа нэг ч хүний дугаарыг мэдэхгүй энэ чинь одоо байж болох гэж үү?

Жэксон итгэж ядан ийн хэлвэл

- Минийхийг мэднэ биз дээ?! Гэж Бэмбэм зөрөв.

- Чи ямар хамаатай юм?

- ЮУ ГЭНЭЭ??? БИ ЯМАР ХАМААТААЙ ГЭСЭН ҮҮ? ЧИ ӨӨР ХҮНИЙ ДУГААРААР ЯАХНУУ? АЙН ХЭЛ ЭЭДЭХ! ХЭЛ ЭЭДЭХ!!

Жэксон агшин зуур л мушгиран тайлбар хэлж, хайртай залуугийнхаа урд хүчин мөхөстөв.

- Үгүй дээ хайрт минь! Яалаа гэж дээ. Чи ойлгооч дээ! Би бүхэл амьдралынхаа туршид чамайг л харж, чамтай л юм ярьж амьдрана гэдэг боломжгүй шүү дээ.

- Өө за өөр тэгээд хэнрүүгээ харж, хэнтэйгээ яримаар байгаа юм бэ дээ?

- Үгүй ээ.. Бэмбэм

Жэксон цөхрөн толгойгоо сэгсэрч ярилцлага авч буй бүсгүйгээс ичих мэт нүүрээ нуулаа. Харин Бэмбэм үргэлжлүүлсээр

- Хэн юм бэ айн? алив хэлээч хэнийгээ харж, хэнтэйгээ яримаар байгаа юм? Чамд миний хайр хангалтгүй байна уу? Багадаад байна уу? Айн айн!

Жэксон чимээгүй суун, дуугүй л Бэмбэмийг ажиглаж байв.

Бэмбэм өндөр дуугаар ярьсаар

- Чи тэгээд ер нь хэзээ намайг ойлгодог болох юм? Чамайг хүн амьтантай алцганаад, инээлдээд бүр зүгээр хархад л уур хүрээд бачуураад байдаг байхгүй юу! Чи ойлгох хэрэгтэй энэ бол хардалт энэ тэр биш! Энэ бол зүгээр зүгээр л...

- Зүгээр л нөгөө.. Юу л байхгүй юу...Нөгөө зүгээр л

Бэмбэм хэлэх үгээ олж ядан, ээрэн ээрсээр чимээгүй болоход Жэксон өөрийн залуугаа аврах мэт нуруун дээр нь гараа тавьж

- Зүгээр л намайг гэсэн чиний хайр гэж үү хонгор минь? Гэж асуухад

Бэмбэм алга хавсран

- Яг тийм гэж хэлээд дахиад л чимээгүй болов.

Жэксон тайвнаар

- Чиний хайр ийм агуу гэдгийг би мэдсэн юмаа. Одооноос яг л миний хүсдэг байсан шиг ганцхан чамтайгаа л ярьж, чамруугаа харж, нойл хүртэл хамт ороод л, чамайгаа үүргэлж үүрч яваад л, ажилдаа ч явалгүй гэртээ хэвтээд л байж бай гэж хэлэхэд Бэмбэм өөрийн үгэндээ ороогдон гацан бантав.

- Тийм биз дээ Бэм? Энийг хүсч байна уу?

Ютакханд

- Хайр хүртэл цар хүрээтэй байхдаа л сайхан байдаг юм шүү дээ. Та үнэхээр л Жэксонд хайртай бол түүнийг хорьж цагдахгүй байх хэрэгтэй. Итгэл гэх зүйл хайрын суурь байх гэж би боддог.

- Бэм чи ойлгож байна уу? Чиний хайр намайг алчихвал тэр үед ч бас зүгээр л хайр байсан гээд сууж байх уу? Мм?

Бэмбэм толгой сэгсрэн, бодолд автав.

- Чи надад хайртай биз дээ? Тиймээс итгэх л хэрэгтэй. Би ч бас чамдаа дэндүү-

Бэмбэм гэнэт ухаан орон

- Ч.Чи..чи чи битгий худла үгэн дээр ажилаад бай за! Ер нь намайг юу гэж бодоод байгаа юм? Энэ одоо тэгээд миний буруу болж таарч байна уу тэ?

-Үгүй дээ Бэм би юу гэх гэсэн бэ гэхлээр

- ЧШ! ЧИМЭЭГҮЙ. Энэ асуудлыг нэг сайхан шийдчихье. Энэ хорвоо дээрхи хамгийн сэтгэл татам залуу хэн юм?

Жэксон

- Чи.

- Чи бид хоёрын хэн нь илүү өхөөрдөм хайр хүргэм сайхан залуу юм?

- Чи.

- Тэгвэл бидний хэн нь нэгэндээ илүү хайртай билээ?

-Би.

- Тэгэхээр би чиний юу билээ?

- Нар, сар, агаар, ус бас мини-

Бэмбэм

- За болно. Хангалттай. Тэгэхээр би чиний хувьд энэ хорвоо дээрхи хамгийн халуухан, сэтгэл татам залуу, бидэн дундаас хамгийн өхөөрдөм нь бас тэгээд чи надад илүү их хайртай тэгээд ч би чиний нар, сар, агаар, ус, etc гэж өгүүлбэрээ дуусган хэсэг завсарласнаа

- Би бүгдийг зөв ойлгосон уу? Хэмээн дээгүүр харц чулуудан хэлэхэд

Жэксон үг дуугүй толгой дохих аж.

- Одоо яагаад ганхан миний дугаар байхад хангалттай болох нь тодорхой болсон уу мм?

Ютакханд, Жэксон хоёр шал ширтэн чимээгүй суугаад хүлээн зөвшөөрнө.

Бэмбэм ялалт байгуулсан зөвлөлтийн цэрэг шиг царайлан бахдалтайгаар мишээгээд

- Дараачийн асуулт гэж хэллээ.

Өөр асуулт байна уу?

Гей хостой хийсэн ярилцлага /COMPLETE/Where stories live. Discover now