@12@

1.6K 148 29
                                    

Туранхай, өндөр, урт хөлтэй царайлаг гэж жигтэйхэн нэгэн залуу хөлөө ачин суугаад өөдөөс нь дүрлийтэл ширтэх хоёр сайхан залууг зай завсаргүй, дээрээс нь доош ажин харна.

Жэксон хоолойгоо засахад Югём түүн дээр харцаа тогтоов. Тэрээр таалсан харцаар булчинлаг эрийг ширтэж эхлэхэд Бэмбэм гэнэтхэн л ханиалгалаа.

- Та зүгээр үү?

Югём дөлгөөхөн хоолойгоор ийн асуугаад Бэмийг ширтэхэд

- Өө зүгээр, зүгээр.  Тэр зүгээр хэмээх

Жэксоны сандарсан хоолой дуулдав. Тэрээр бараг л Бэмбэмийг өвөр дээрээ суулган тэвэрч аваад нүдийг нь хаах шахам харамлан байсандаа ийн хэлжээ.

 Тэрээр бараг л Бэмбэмийг өвөр дээрээ суулган тэвэрч аваад нүдийг нь хаах шахам харамлан байсандаа ийн хэлжээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

- Тийм бол сайн байна. За тэгэхээр гурвуулаа танилцах уу?Намайг Ким Югём гэдэг. Та хоёрыг миний мэдэхээр Жэксон, Бамбам гэдэг байхаа?

- Намайг Бэм-

Бэмбэм нэрээ "Бам биш "Бэм хэмээн засч хэлэх гэтэл Жэксон

- Засч хэлж яах гээд байгаа юм? Зүгээр чимээгүй чшшшшш! Хэмээн шивнэн хэлсэн нь өрөөнд байсан бүгдэд дэндүү тод сонсогдож байлаа.

Югём долоовор хуруугаараа хамраа имрэн, уруулынхаа буланг мурийлган жуумалзав. Түүний бүх үйлдэл Жэксонд дэндүү гэмээр зэвүү хүргэм санагдана. Нүдээ цавчилах нь, амьсгалах нь түүгээр ч зогсохгүй энэ залуугийн зүрх цохилож байгаа гэж бодохоос ч дургүй нь хүрнэ.

Учир нь Югём дэндүү сайхан залуу аж.

Учир нь хэрвээ Жэксоны зүрхний 99.5% ийг Бэмбэм үлдсэн 0.5 хувийг цус, судас, булчин бас бус хүмүүс эзэлдэггүй байсансан бол урд нь суух царайлаг залууг өөрийн эрхгүй сонирхох байсан болохоор тэр юм.

Учир нь Югёмын өндөр чийрэг бие, баруун нүднийх нь доор байрлах чамин мэнгэ түүнийг аймшигтай ихээр татах байсныг мэдэх болохоор.

Учир нь Жэксон Бэмбэмын хувьд ч мөн энэ залуу сайхан залуу шиг харагдаж буйг дэндүү сайн мэдэж буй болохоор.

Гей хостой хийсэн ярилцлага /COMPLETE/Where stories live. Discover now