1. Дэбүт

4.9K 253 2
                                    

Би: Охидуудаа ядарч байна уу? *амьсгаадан орилох*

Сүжон: Тиймээ ядарч үхлээ.

Хани: Жоохон амаръя.

Жэсси: Би лав амарлаа.




Намайг Ким Нахён гэдэг. Товчхондоо бол Нана. Би СМ энтэртайментын удахгүй дэбүт хийх хамтлагт орох трэйний. Энэ боломжийг олохын тулд бүхэл бүтэн өөрийнхөө амьдралын 3 жилийг энэ хөлс үнэртсэн бэлтгэлийн өрөөнд өнгрөөсөн. Бэлдэх бас дахин бэлдэх.

Манай энт байнга хатуу чанга дүрэм тавьдаггүй ч зарим дүрэм нь үнэхээр хатуу. Заавал биелүүлэх ёстой гэдэг.

1т Эксогийн залуустай харьцаж болохгүй. Хэзээ ч!!! Энэ дүрэм бүх трэйний нарт хамаардаг.Бас зарим уран бүтээлчдэд хамаарна. Яагаад ийм гэдгийг ёстой мэдэх юм алга.

2т Хэт өөрийнхөөрөө байж болохгүй.
Энэ бол мэдээж олон нийтийн газар болон тайзан дээр өөрийнхөөрөө авирлахаас сэргийлдэг дүрэм.

3т Сонбэним нартайгаа нэр холбогдохгүй байх. Энэ дүрэм бол нээх чухал биш. Гэхдээ зарим хүмүүст хүчтэй нөлөөлдөг.

Цаашаа хэдэн дүрэм байдаг ч дараа хэлсэн нь дээр байх.

Эхний дүрмээс болж би Эксо хамтлагийг утсаар л үздэг болохоос биш 3 жил болохдоо бодитоор ердөө 3хан удаа л харсан байх. Гэхдээ холоос. Хүмүүс трэйнийгийн амьдралыг үнэхээр бүр үнэхээр хэцүү гэж боддог. Гэхдээ энэ нь тийм биш ээ. Хэцүү ч гэсэн даваад гарахад хангалттай амархан.

СМ энтэртаймент удахгүй охидын хамтлаг гаргана гэж зарласан. Энэ хамтлагт би, сүжон, хани, жэсси бид дөрөв байна. Хани хамтлагийн ахлагч болохоор төлөвлөгдсөн. Харин бидний тийсэр бичлэг гарах л дутуу байна.

Хүлээж тэсэхгүй нь ээ! Дэбүт хийх ямар байдаг бол? Сайхан байх даа?






~~Өнөөдөр миний тийсэр бичлэг гарна. Сайхан байна шүү. Эрч хүчтэйгээр СМ энт рүү алхан орлоо. Гэхдээ миний урд Эксогийнхон байна. Би зугтах ёстой. Хажуугаар нь чимээгүй гаран алхаж байтал хойноос: Хөөе???

Би эргэж харж болохгүй болохгүй харьцаж болохгүй. Намайг нэг нь хойш татан эргүүллээ. Би доош бөхийж мэндлэн буцаад явах гэлээ?

Чанёол: Хэлгүй юм уу?

Кай: Дүлий юм уу?

Сэүн: Сохор юм уу?

Сухо: Болиоч дээ удахгүй дэбүт хийх хүүхдийг хөөлгөх гээ юу?

Шиүмин: Явж болно оо.

Сэүн: Гэхдээ хён арай л хүндэтгэлгүй байгаа юм биш үү?

Сухо: Чи дүрмийг мэднэ биз дээ?

Сэүн: Гэхдээ л....

Тэднийг маргалдаж байх зуур би хурдхан шиг алхан бэлтгэлийн өрөөнд орон хариугүй дэлбэрэх шахсан зүрхээ даран амьсгална.





Хани: Киахх маргааш дэбүт хийлээ охидуудаа??

Жэсси: Гэхдээ бүр нөгөөдөр дэбүт showcase тэй шт.

Би: Олны өмнө гарна гэсэн чинь сандарч байна.

Сүжон: Үхчихдэг юм бил үү??

Хани: Чи энэний төлөө л энд 2,3 жил байсан биз дээ?







~МС: За үзэгчидтэйгээ мэндлээрэй.

Бүгд: 1,2,3 Girls Revolution бид бол Destiny хамтлаг байна *бөхийх*

Хани: Сайн байна уу? Би бол Destiny хамтлагийн ахлагч Хани байна.

Сүжон: Сайн байна уу? Хамтлагийн гол хоолой Сүжон байна.

Жэсси: Сайн байна уу? Хамтлагийн нүүр царай Жэсси байна.

Нахён: Сайн байна уу? Хамтлагийн реппер бас гол бүжигчин Нана байна.






Бидний албумны гол дуу болох Love is the Fake дуугаа хамгийн эхэнд дуулаад дараа нь My dream буюу уянгын дуугаа дуулж дууслаа.

МС: За Love is the fake дууг хэн тайлбарлах вэ?

Хани: Энэ дуу бол хайртай залуудаа хаягдсан охины тухай гардаг бөгөөд хаягдсныхаа дараа их хатуу ширүүн охин болдог. Та бүхэнд эрч хүч өгөхөөр дуу байгаа.

МС: ...За тэгвэл My dream дууг?

Би: Энэ дуу бол бид бүхнийг дэбүт хийхээс өмнө амьдрал минь ямар хэцүү байсан яаж дэбүт хийхийн төлөө хичээсэн тухай гардаг бөгөөд их уянгын дуу. Ганцаардсан үедээ сонсоход тохирсон дуу юм.





МС: За ингээд Destiny хамтлагтаа амжилт хүсье. гэж хэлээд showcase дууслаа.

Хани: Охидуудаа сайн байлаа.

Сүжон: Тиймээ үнэхээр сайн... *гараа цохилцох*



Сүүман захирал: Та нар өнөөдөр үнэхээр сайн байлаа. Дараа дараагийн уран бүтээлд чинь амжилт хүсье.

Бид нар: Баярлалаа захирлаа....












«За шинэ зохиолыг маань дэмжээд өгөөрэй ;))❤»

|Чи бол миний ертөнц†| [COMPLETED]Where stories live. Discover now